Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Цагаан-Овоо суманд “Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” ажлыг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 40 хувьтай байна.
Цагаан-Овоо суманд “Цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц” баригдсанаар сумын иргэдийн амьдрах орчин нөхцөл, дэд бүтэц сайжирч, сум, орон нутгийн эдийн засгийн бүхий л салбарын хөгжлийг түргэтгэх, эрчим хүчний аюулгүй байдал хангагдаж сумын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалтын ажил болж байгаа юм.
Энэхүү төслийг 2021 онд Баяндун, Матад, Халхгол сум Буйр нуурт хэрэгжүүлж байсан бол үргэлжлүүлэн 2022 онд Цагаан-Овоо, Баян-Уул, Хөлөнбуйр, Хэрлэн сумын 3, 11 дүгээр багуудад хэрэгжиж байна.
Сэтгэгдэл ( 0 )