"Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ" ТӨХК-ийн "ГОВИЙН БҮСИЙН САЛБАР"-ын ашиглалт үйл ажиллагаа явуулдаг 220/110/35/10кВ Тавантолгой дэд станцаас Даланзадгад дэд станц хүртэлх 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугамд зайлшгүй засвар үйлчилгээ хийх, гэмтэл устгах ажил хийгдэхтэй холбоотойгоор нэр бүхий таван сумын цахилгааныг түр хязгаарлахаар болжээ.
Тодруулбал, аравдугаар сарын 1-ний өдрийн өглөөний 07:00 цагаас оройн 17:00 цаг хүртэл Даланзадгад, Номгон, Хүрмэн, Баяндалай, Булган, Ханхонгор сумд, зарим жуулчны баазуудын цахилгааныг түр хязгаарлах тул хэрэглэгчдийг цахилгааны нөөц үүсгүүрийн бэлэн байдлыг хангаж хэрэглээндээ зохицуулалт хийхийг анхааруулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )