Индонез улсын Маланга хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон хөлбөмбөгийн тэмцээний дараа эмх замбараагүй байдал үүсэж, 127 хүн амиа алдаж, 180 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Ростейрс агентлагийн мэдээлснээр, тэмцээний дараа ялагдсан талын хөгжөөн дэмжигчид талбайд гарч, эмх замбараагүй байдал үүсгэжээ. Цагдаа нар тэднийг тараахын тулд нулимс асгаруулах хий хэрэглэхэд хүмүүс бужигналдан, шахцалдаан үүсгэжээ.
Сэтгэгдэл ( 0 )