Индонезийн Маланга хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон хөлбөмбөгийн тэмцээний дараах эмх замбараагүй байдлын улмаас амиа алдсан хүний тоо 170-ыг давжээ.
Эмх замбараагүй байдал хөлбөмбөгийн тэмцээний дараа ялагдсан талын хөгжөөн дэмжигчид талбайд гарч ирснээс үүдсэн юм. Цагдаа нар тэднийг тараахын тулд нулимс асгаруулах хий ашиглаж, шахцалдаан үүсэх үеэр гэмтэж бэртсэн хүний тоо 170 гаруй аж.
Индонезийн Ерөнхийлөгч аюулгүй байдлын үнэлгээ хийх хүртэл хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зогсоохыг үүрэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )