“Bridgestone” хагас дамжуулагч чиптэй дугуй үйлдвэрлэнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

Японы “Bridgestone” компани 2024 оноос эхлэн автомашины хагас дамжуулагчтай дугуй үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

“Nikkei” сонинд мэдээлснээр, бичил схем нь дугуйн агаарын даралт болон дугуйны элэгдлийн түвшний талаарх мэдээллийг бодит цаг дээр үүлэн санах ойд дамжуулах гэнэ. Ингэснээр дугуй солих, засварлах хугацааг тодорхойлоход хялбар болох юм. Автомашины дугуйг зөв ашигласнаар шинэ покрышк үйлдвэрлэх, хүргэх явцад гарах нүүрсхүчлийн хийн хэмжээг багасгах боломжтой гэж үзэж байна. “Bridgestone” компани 2030 он гэхэд Япон, Европ болон АНУ-д борлуулагдах автобус, ачааны тэрэгний бүх дугуйг хагас дамжуулагч чипээр хангахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top