Шинэ Зеланд үхрийн шээсэнд татвар ногдуулна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 11

Шинэ Зеландын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд бод малаас шээх, хивэх үед ялгардаг хүлэмжийг хийд татвар ногдуулах санал гаргажээ. Гэсэн ч энэхүү санаачилга фермерүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

Шинэ Зеландын засгийн газрын үзэж буйгаа энэ төрлийн татвар нь дэлхийд анхных болох юм. Ингэхдээ фермерүүд бүтээгдэхүүний үнээ нэмэх замаар зардлаа нөхөх боломжтой гэж үзэж байна. Шинэ Зеландын Фермерүүдийн холбооны ерөнхийлөгч Эндрю Хоггардын ярьснаар, фермерүүд хоёр жилийн турш Засгийн газартай хамтран хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг буруулалгүйгээр хүлэмжийн хийн ялгарлыг буруулах төлөвлөгөө дээр ажиллаж байна. Хэрэв ийм татвар бий болговол хүмүүс фермээ зарж эхэлнэ гэж Хоггард үзэж байна.

Сүүн бүтээгдэхүүн нь Шинэ Зеландын хувьд орлогын хамгийн чухал эх үүсвэр. Таван сая хүн амтай тус улс мах, сүүний чиглэлийн 10 сая үхэр, 26 сая хоньтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top