Кара Делевинь олны өмнө дахин гарч ирэв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 18

Кара Делевинь даваа гарагийн үдэш Каннд зохион байгуулагдаж буй MIPCOM 2022 арга хэмжээнд хүрэлцэн ирлээ. Өнгөрөгч есдүгээр сард мансуурсан байдалтайгаар онгоцны буудал дээр ирсэн түүний эрүүл мэндийн байдал олон нийтийн анхаарлыг ихээр татаж байсан. 

Хар өнгийн мини даашинзаар гоёсон тэрээр энэ удаад тун ч эрүүл чийрэг харагдах аж. Өнгөрсөн сарын сүүлээр Парисын загварын долоо хоногт хүрэлцэн ирсэн тэрээр талийгаач загвар зохион бүтээгч Карл Лагерфилдтэй хамтран гаргасан загваруудаа танилцуулсан. Үүний дараа Австрали улсад жүжигчин Марго Робби болон найруулагч залуустай хамт явж байх үедээ папарацичин залууг хүнд гэмтээсэн хэрэгт холбогдсон бөгөөд түүнийг дахин мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэх дуулиан дэгдээд байсан юм

Энэхүү дуулианыг үл тоон тэрээр дахин олны өмнө гарч ирлээ. Одоогийн байдлаар нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан эсэх нь тодорхойгүй байгаа ч загварын карьераа үргэлжлүүлсээр байгаа тэрээр энэ үдшийн нүд гялбам тод өнгө байлаа хэмээн хэвлэлүүд онцолжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top