Өсвөр насны хүү байхдаа дуучин Тэйлор Свифттэй үерхэж байсан Конор Кеннеди Украин улсад ОХУ-ын эсрэг тулалдаж байна. Тэрээр Жонн Кеннедигийн ач хүү бөгөөд "Энэхүү дайнд амиа өгөхөд ч бэлэн байна" гэжээ.
28 настай Конор Кеннеди өөрийн инстаграм хуудаснаа "Сүүлийн нэг жилийн хугацаанд Украинд болж буй явдал миний сэтгэлийг маш их өвтгөсөн. Би тэдэнд туслахыг хүссэн. Украинд байлдах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж авахыг сонссоныхоо маргааш нь л шууд Элчин сайдын яаманд очиж бүртгүүлсэн" гэжээ.
Тэрбээр бүртгүүлэхдээ нэрээ нууцлан бүртгүүлжээ. Учир нь гэр бүлийнхэн, найз нөхөд нь үүнд бүү санаа зовоосой гэж хүссэн учраас ийнхүү нэрээ нууцалсан тухайгаа дурдсан байна.
Цэрэгт татагдах үедээ ямар ч туршлагагүй байсан тэрбээр бүх зүйлсийг маш хурдан сурсан тухайгаа мөн бичжээ. Тун удахгүй эх орондоо ирэх гэж байгаа тэрбээр сайн үйлс хийсэндээ сэтгэл хангалуун байгаа гэжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрөгч хоёрдугаар сард олон улсын легион байгуулж, гадаадаас цэрэг татсан. Энэ үеэр дэлхийн 52 орноос нийт 20.000 цэрэг сайн дураар тулалдах хүсэлтээ өгч дайнд оролцжээ.
Өмнө нь тансаг зэрэглэлийн харшид амьдарч байсан тэрбээр нэг л өдөр дайнд оролцож, тэмцлийн төлөө траншейнд хүртэл амьдарчээ. Энэхүү дайн нь энэ зууны ардчиллын хувь заяаг тодорхойлох болно хэмээсэн Конор Кеннеди хамгийн эр зоригтой хүмүүстэй мөр зэрэгцэн тулаанд оролцсондоо үргэлж талархаж явах болно хэмээсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Muu novsh gegchid chamaig bodvol amia hairlalgui ochood orosiin fashistuudtai tulaldjee ene huu . chi bid 2 oos l deeryum
Нэр төр хөөцөлдсөн сагсуу залуу орос мэргэн буучийн суманд өртвөл хохь нь
hudalaa ner tor oloh gej ingej bgaa l daa..ene bid hoeriin baildah gej yugaa bsan yum be dee..
hudalaa ner tor oloh gej ingej bgaa l daa..ene bid hoeriin baildah gej yugaa bsan yum be dee..