Комедиан Пак Сү Хоны ах мөнгө завшсанаа хүлээн ЗӨВШӨӨРЛӨӨ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

 

Өмнөд Солонгосын алдарт комедиан Пак Сү Хон болон түүний гэр бүлийнхэнд холбогдох шүүх хурал энэ сарын 4-ний өдөр болж өнгөрсөн. Энэ үеэр Пак Сү Хоны аав шүүх танхимд түүнийг заналхийлж, хөнөөнө хэмээн сүрдүүлсэн нь олон нийтийг багагүй цочирдуулсан билээ

Цагдаа нар түүний аавыг нэг даруй зогсоон саатуулсан бол Пак Сү Хон цочролд орсны улмаас амьсгалын дутагдалд орж, ухаан алдан унасан байна. Түүнийг яаралтай тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэд эд хөрөнгийн маргаанаас үүдэн ийнхүү шүүхэд хандсан юм

 

 

Пак Сү Хоны төрсөн ах түүний 30 жил хурааж хуримтлуулсан их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдоод байгаа билээ. Түүний ахыг нийт 6.17 тэрбум вон хувьдаа завшсан хэрэгт буруутгаад буй. Гэсэн ч бодит хохирол нь 11.6 тэрбум вон бөгөөд өнгөрсөн хугацаанд уг мөнгийг ах нь "хувьдаа завшсан зүйл үгүй" хэмээн мэдүүлсээр байсан билээ

 

 

Одоогоор түүний ахыг цагдан хорьж буй. Харин тэрээр прокурорт анх удаагаа хэд хэдэн удаагийн гэмт хэрэг хийсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Түүний ийнхүү хэргээ хүлээн зөвшөөрөх болсон шалтгааныг тохиролцоо хийсэн байж болзошгүй хэмээн хардаж байна. Учир нь тус улсын хуулинд хохирогчтойгоо тохиролцоо хийсэн бол ял нь хөнгөрөх боломжтой байдаг ажээ. 

 

 

Комедиан Пак Сү Хоны аав том хүүгийнхээ хэргийг өөрөө үүрэх бодолтой байсан учраас шүүх танхимд тийнхүү аашилжээ. Мөн мөнгө хувьдаа завшсан хэргээс гадна Пак Сү Хоны нэр дээр амь насны нийт найман даатгал хийлгэжээ. Түүнийг нас барсан тохиолдолд даатгалын мөнгийг ах нь авахаар гэрээ байгуулсан нь олон нийтийг мөн цочирдуулаад байсан билээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top