Засгийн эрхэнд 45 хоног: Лиз Трасс албан тушаалаа өгөхөөр боллоо

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

Их Британийн Ерөнхий сайд Лиз Трасс албан тушаалаа өгөхөөр болов. Түүнд Европын Холбооноос гарснаас хойш Их Британид нүүрлээд байсан улс төр, эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлэхэд таван долоо хоног хангалттай байв. Трассын танхим дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байсан ба Трасс огцрох нь цаг хугацааны асуудал байлаа. Таван долоо хоногт Трасс гол хоёр сайдаа, парламент дахь намынхаа фракцын дэмжлэгээ, сонгогчдоо алдаж амжив. Түүний рейтинг 15 хувьд арайхийн хүрч байсан нь Их Британийн өмнөх Ерөнхий сайд нараас хамгийн доод үзүүлэлт юм. Түүний шинэчлэлийн төлөвлөгөө санхүүгийн тогтвортой байдал, тэтгэврийн тогтолцоо, эдийн засгийг бүхэлд нь ганхуулсан.

Өдгөө 12 дахь жилдээ Их Британийг засаглаж буй Консерватив намын эрх мэдэл асуудалд ороход хүргэв. Сүүлийн дөрвөн жил Их Британи гурван ерөнхий сайд, сүүлийн дөрвөн сард дөрвөн сангийн сайдын нүүрийг үзэж байна. Сүүлийн хэдэн долоо хоногийг үйл явдал, Трассын үйлдэл “Их 7” бүлэгт ордог цөмийн гүрнээс нийгэм, улс төр, эдийн засгийн сүйрлийн ирмэгт авчирчээ. Лиз Трасс албан тушаалаа өгөх болсон тухай хаан III Чарльзд мэдэгдсэн байна.

Засгийн эрхэнд 45 хоног

Лиз Трасс Их Британийн Засгийн эрхийг 45 хоног барив. Энэ нь Их Британийн нэн шинэ түүхэн дэх хамгийн богино хугацаа. Түүнээс өмнө хамгийн богино хугацаанд Ерөнхий сайдын албан тушаалыг Жорж Каннинг хашиж байжээ. Тэрээр 1827 онд нас барах хүртлээ нийт 119 хоног Ерөнхий сайдаар ажиллажээ. Лиз Трассын асуудал есдүгээр сарын 23-нд эхэлсэн. Тэр өдөр шинээр томилогдсон сангийн сайд Квази Квартенгийн танилцуулсан төсөв санхүүгийн зах зээлийг багагүй ганхуулав. Түүнээс хойш консерватив намынхны сандрал олныг хамарсан уур бухимдал болж хувирсан. Лхагва гарагийн үдэш Нийтийн танхимд болсон ширүүн мэтгэлцээний дараа түүнийг огцрохыг уриалсан шаардлага улам бүр хүчтэй болж ирэв.
 


Лиз Трассын огцрох мэдэгдэлд санхүүгийн зах зээл хүлээцтэй хандсан. Фунтын ханш бага зэрэг өссөн ч удалгүй хуучин хэмжээнд хүрч, буурав. Трасс огцорсноор асуудал дуусаагүй, харин ч эхэлж байна. Ойрын өдрүүдэд шинэ ерөнхий сайд тодорно. Консерватив намаас гарсан хууль тогтоогчид эгнээнээсээ тодруулна гэж найдаж байна. Эс бөгөөс энэ эрэл хэдэн сар ч үргэлжилж магадгүй.

Трассыг хэн залгамжлах вэ?

Онолын хувьд Борис Жонсон Даунгинг стритэд дахин ирэх боломжтой. Жонсон дахин нэр дэвшиж, нам доторх сонгуульд ялалт байгуулахыг үгүйсгэхгүй. Тэр ийм алхам хийх магадлал ч бий. Түүний хамтран зүтгэгч Надин Доррис ийм санаачилга дэвшүүлээд буй.

Энэ удаад консерватив намынханд тэргүүнээ туйлын богино хугацаанд яаран сонгох болсон нь Борист ашигтай. Ямартаа ч түүнд Консерватив намыг дахин тэргүүлэхэд 18 хувийн шанс бий. Гэхдээ түүнд хүчтэй өрсөлдөгчид бий. Энэ суудалд өмнө нь нэр дэвшиж байсан Риши Сунакийн шанс 50 хувь, Пенни Мордонт 31 хувийн шанстай байгаа. Тэднээс гадна гадаад худалдааны сайд Кэми Баденок, гадаад хэргийн сайд Жеймс Клеверли, батлан хамгаалахын сайд Бен Уоллес нар тэдний араас нэхэж буй. Эх сурвалж. ВВС агентлаг

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр гэгээн Занабаз(69.128.174.41) 2022 оны 10 сарын 21

Энэч Украйнд муудаа.Жонсонг 45 хоногийн өмнө огцруулчаад дахиад сонговол Ко нам онигоо болох байлгүй дээ.

0  |  0
эмпайр(202.179.25.190) 2022 оны 10 сарын 21

өлөн хоосон ч гэсэн хамгийн том эзэнт гүрэн дампуурахыг харах бас хувьтай хүмүүс шүү бид чинь

0  |  0
zochin(106.154.134.23) 2022 оны 10 сарын 22

busd orond ingej hurdan thag aldalgui ardtumenii amdrald hundreld oruulahgui uls ornii hugjuld oo hariuthlagatai. shiidver arail uur yum manai uls yaj buh nasaaraa ajil j amin ajil aa l boddog uls.n ih hurliin nuhud ⁉️ darga nernih dontod busd orniig har 1iig bod ardtumen ee uls oron getel mgl buh alband daranguulagch ardtumen dee uilchleh btal amin huvaa boddog turtei uls delhii d mgl oos uur alga ardtumen ajil gui ymarch amdral huselgui bolthon

1  |  1
Top