[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Өвөл танд хэрэгтэй 4 хүнс

2022 оны 10 сарын 24
  • Өвлийн улиралд бид ямар хоол хүнс хэрэглэх ёстой байдаг бол? Өвлийг эрүүл, эрч хүчтэй туулахад туслах дөрвөн хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.

Өндөг

Тахианы өндөгний тусламжтайгаар өвөл витамин D-гийнхээ хэрэгцээг нөхөөрэй. Өндөг орсон өглөөний цай нь эрүүл хооллолт болдог.

Бяслаг

100 гр бяслаг өвөл бидэнд хамгийн ихээр дутагддаг витамин D-гийн хоногийн нормын багагүй хувийг бүрдүүлнэ. Мөн байнга бяслаг хэрэглэснээр цус харвах өвчнөөс сэргийлнэ. Зүрх, судасны үйл ажиллагааг дэмжинэ.

Мөөг

100 гр мөөгөнд л гэхэд маш олон амин дэм бий. Эрч хүчтэй байхын тулд хоолондоо мөөг хэрэглэ.

Хулд загас

Хулд загас нь өвөл хүний биед дутагддаг эрдэс бодис, витаминыг нөхдөг. Энэхүү загасыг долоо хоногт нэг удаа хоолны цэсэндээ заавал оруулаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top