Хөлбөмбөгийн тэмцээн үзэхийн тулд ШТС дээр дипломоо хамгаалжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 22

Италийн Бари хотын оршин суугч Массимо Витти гэгч дуртай хөлбөмбөгийн багийнхаа тэмцээнд амжихын тулд их сургуулийн дипломын ажлаа шатахуун түгээх станц дээр хамгаалжээ.

Орон нутгийн “il Resto del Carlino” сонинд мэдээлснээр, 46 настай бизнес эрхлэгч тэрбээр дипломын ажлаа цахим хэлбэрээр хамгаалж, бизнесийн удирдлагын мэргэжилтэн болжээ. Түүнийг Ромоос хөлбөмбөгийн тэмцээн болох Парма хот руу явах замд шалгалтынх цаг таарсан байна. Витти дипломоо амжилттай хамгаалсан ч түүний дэмждэг баг болох “Бари” нь “Парма” багт 1:0 оноогоор ялагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top