Хөл хүнд Сон Еэ Жиний зураг цацагдлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 23

Өнгөрөгч гуравдугаар сард "Crash Landing On You" кинонд хамтран тоглосон жүжигчин Хюн Бинтэй хуримаа хийсэн Сон Еэ Жин хөл хүнд болсон тухайгаа зургаадугаар сард мэдээлсэн билээ. 

Хөл хүнд болсноос хойш олны нүдэн дээр тэр бүр харагдаагүй жүжигчин Сон Еэ Жин энэ сарын 15-ний өдөр дотнын найзынхаа хуримын ёслолд хүрэлцэн иржээ. 

Анхны үрээ тээж буй түүний гоо үзэсгэлэн үгээр илэрхийлэхийн аргагүй байсан тухай хуримд уригдсан зочид дурдсан байна. 

Сон Еэ Жиний хувьд "Luxury" брэндийн есдүгээр сарын дугаарын нүүрийг чимсэн. "Valentino" брэндийн 2022 оны намар, өвлийн загваруудыг танилцуулсан тэрээр сул загвартай хувцаснууд өмссөн ч гэдэс нь үл ялиг товойн харагдаж буй нь зурагнууд дээр тодхон харагдах ажээ. 

 

Хөл хүнд Сон Еэ Жин "Luxury" сэтгүүлийн нүүрийг чимжээ

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
аа(192.82.69.91) 2022 оны 10 сарын 25

Гоё хүүхэн юм аа.

0  |  0
(103.212.119.172) 2022 оны 10 сарын 24

3  |  1
Top