Ким Юна болон Гу Ү Рим нарын хуримын зургууд ЦАЦАГДЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

Мөсний хатан гэгддэг уран гулгалтын тамирчин Ким Юна өнгөрөгч бямба гарагт поп опера “Forestella” хамтлагийн дуучин Гу Ү Римтэй хуримаа хийлээ. 2018 онд “All that Skate” уран гулгалтын шоун дээр танилцаж байсан хосууд дөрвөн жил үерхсэний эцэст ийнхүү хуримын ёслолоо хийлээ. 

2014 онд уран гулгалтын спортоос зодог тайлсан Ким Юна олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан нэгэн. Үүнээс хойш "Мөсний хатан" хэмээн ард түмнээ өргөмжлөгдсөн тэрээр хуримын ёслолд ирсэн зочдодоо тансаг зэрэглэлийн бэлэг бэлэглэжээ. "Dior" брэндийн нүүр царайгаар ажилладаг Ким Юна зочдодоо тус брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн цуглуулга бүхий бэлэг бэлэглэсэн нь хэр хэмжээний хурим болсныг илтгэж байна хэмээн фенүүд нь дүгнээд байна. 

Ингээд хосуудын хуримын албан ёсны зургуудаас сонирхуулъя. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засс(73.37.56.46) 2022 оны 10 сарын 24

Энэ л дутаж гэнэ

0  |  0
Top