Талийгаач Гу Харагийн найз залуугийн өгсөн мэдүүлэг олныг ЭГДҮҮЦҮҮЛЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

Охидын алдарт KARA хамтлагийн гишүүн Гу Хара 2019 оны арваннэгдүгээр сард амиа хорлон нас барсан билээ. Түүний гэр бүлийнхэн түүний үхэлд найз залууг нь буруутган шүүхэд өгсөн. Түүнд холбогдох шүүх хурал саяхан болж өндөрлөсөн бөгөөд Чой Жун Бомд 78 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ. Гэсэн ч Чой Жун Бом эцсээ хүртэл өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлж, давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна. 

Гу Харагийн гэр бүлийнхэн түүнээс 100 сая вон нэхэмжилсэн. Чой Жун Бом нь Гу Харатай үерхэж байх хугацаандаа түүнтэй бэлгийн харьцаанд орж буйгаа бичлэг болгон хадгалжээ. Үүнийгээ ашиглан Гу Хараг заналхийлэн, сэтгэл зүйн дарамтад оруулснаар Гу Хара амиа хорлосон хэмээн ар гэрийнхэн нь үзэж байгаа бөгөөд эдгээр сэтгэл санааны нөхөн төлбөр болгон 100 сая вон нэхэмжилсэн байна. 

 

 

2018 онд Чой Жун Бом Гу Харад зодуулсан хэмээн мэдүүлсэн байдаг. Гэсэн ч шалгалтын явцад харилцан зодолдсон нь ил болсон. Үүний дараа Гу Харад сэтгэл зүйн болон бие махбодийн хүчирхийлэл үйлдэж байсан нь ил болсон бөгөөд тэдний хэргийг прокурорт шилжүүлээд байсан юм. 

2018 оны аравдугаар сард Чой Жун Бом бэлгийн харилцаанд орохдоо бичлэг хийсэн болох нь ил болсон. Үүний дагуу талийгаач гомдол гарган Чой Жун Бомын гэр болон ажлын газарт нэгжлэг хийлгэсэн байна. Эцэст нь Чой Жун Бом бичлэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2020 онд түүнд нэг жилийн хорих ял оноосон юм. 

Эдгээр хэргүүд ил болсон байтал Чой Жун Бом давж заалдан, өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлсээр байгаа нь олон нийтийн эгдүүцлийг ихээр хүргээд байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гу хара(192.82.69.91) 2022 оны 10 сарын 25

Ганц зүйл нөлөөлөхгүй л дээ. Сэтгэл гутралд ороод удсан байж л амиа хорлоно.

0  |  0
Зочин(66.181.161.92) 2022 оны 10 сарын 28

Явж явж хогын пиздатай таарсан гэж хэн бодож сэтгэлээ нээж унтаж хэвтэж явах вэ дээ.Нөгөөдөх нь тэгсэн чинь хор хутгацан амиа хорлож байхаар дээр нь гарна даа гээд тэмцэхгүй дээ.Түүхийг нь сонсоход их л тэмцэж ирсэн охин байна лээ ээж нь хаяад явсан ядуу зүдүү өсөөд амжилтанд хүрэх гэж юм юм л үзсэн гэсэн.Тэгсэн бас нэг лалартай таараад сэтгэл санаагаар үнхээр их ядарч дээ.

24  |  2
Раёхи(59.153.112.133) 2022 оны 10 сарын 25

Өмхий хужаа нар хэнд хамаатай юм солонгос чинь хужаагийн л тасэрхай ш дээ

3  |  17
Top