Бүнд найрамдах Солонгос улсад оршин суугаа иргэдэд хандаж, Сөүл хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас дараах уриалгыг гаргалаа.
2022 оны аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд хэт олон хүн цугларснаас үүдэлтэй ослоос шалтгаалан олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал боллоо.
Суугаа орны төр засаг, ард иргэд, дэлхийн улс орнууд болсон хэрэг явдалд эмгэнэн гашуудаж, сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна.
Энэхүү хүнд цаг үед бид солонгос анд нөхөдтэйгээ хамт бөгөөд манай улсын иргэд та бүхэн оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг уриалж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Гэтэл ТООНОТ юу ч билээ тэр нь тэнд очод тоглолт хийсэн бдаг юм. Хэрвээ хориглосон бол бид тоглолтоо хийхгүй бх бсан гж хүн ёсноос гадуур тайлбар хийгээл сууж бх юм. Монгол хүн ийм хүн чанаргүй, нүд улаан мөнгө цагаан болчихсон юмуу??? Сүүлийн тоглолтоо гж ирээд бичсэн бсан. Сүүлийн тоглолт гдг нь тэд тоглолт хийсэн гсэн үг биздээ. Жоохон хүнлэг баймаар. Дижиталын Эрка ч гнэ үү нэг нөхөр тм мэдэгэдл бичих юм. Заавал хэлүүлж байж болих ёстой юмуу?? Тэдний тоглолтыг үзэх гд очиж бга Монголчууд ч гсэн...