Энэ онд Европыг нөмөрсөн хэт халалтыг улмаас 15 мянга гаруй хүн амиа алдсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.
Зуны гурван сард Испанид дөрвөн мянга, Португалд нэг мянга гаруй, Их Британид 3.2 мянга, Германд 4.5 мянган хэт халуунаас үүдэлтэй нас баралт бүртгэгдсэн байна.
Ингэхдээ хүмүүсийн үхлийн голлох шалтгаан нь халууны стресс буюу бие организм илүүдэл халууныг гадагшлуулж чадахгүйн улмаас биеийн халуун нэмэгдэж, зүрхний агшилт түргэсдэг байна. Үүнээс гадна, хэт халалт зүрх, судас, амьсгалын замын өвчин болон чихрийн шижин зэрэг хууч өвчнийг сэдрээх аюултай байдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )