Өнгөрөгч даваа гарагт Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд авсан энэхүү зургийг БНСУ-ын Илбо сонины албан ёсны сайтад онцолжээ. БНСУ-ын Хүндэт харуулуудын барьж яваа энэхүү зурагт байх хөгшин эр бол 1952 оны 9-р сараас 1953 оны 10-р сар хүртэл үргэлжилсэн Солонгосын дайнд оролцсон Францын дайчин Роберт Пиккенардын хөрөг болон чандар аж.
Франц дахь гэртээ таалал төгссөн Пиккенардын шарилыг өөрийнх гэрээслэлийн дагуу ирэх бямба гарагт Бусан дахь НҮБ-ын дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд оршуулах юм.
Сэтгэгдэл ( 0 )