Судалгааны ажлыг үнэлэх тухай Сан Францискогийн тунхаглал

2022 оны 12 сарын 07

[San Francisco Declaration on Research Assessment (DORA)]Судалгааны ажлыг үнэлэхэд шинжлэх ухааныг ашиглах нь

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үнэлэх арга замуудыг сайжруулах нь уг судалгааг санхүүжүүлэгч агентлаг, академик байгууллага, бусад оролцогч талуудын хувьд зайлшгүй гүйцэтгэх шаардлагатай зүйл болоод байна.


Америкийн Эсийн Биологийн Нийгэмлэг (ASCB)-ийн ээлжит хурлын үеэр буюу 2012 оны 12-р сарын 16-ны өдөр энэ асуудлыг авч хэлэлцэхээр шинжлэх ухааны сэтгүүл эрхлэн гаргагчид, редакторууд оролцсон бүлэг хүмүүс Сан Франциско хотноо уулзсан байна. Уг уулзалтаас судалгааны ажлын үнэлгээний тухай Сан Францискогийн тунхаглал хэмээх багц зөвлөмжийг боловсруулан гаргаж, шинжлэх ухааны бүх салбарын сонирхогч талуудыг  нэрээ нэмж оруулан, тус тунхаг бичгийг дэмжиж буйгаа илэрхийлэхийг хүсчээ.

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг шинэ мэдлэг, шинэ  өгөгдөл, урвалж бодис, програм хангамж агуулсан эрдэм шинжилгээний өгүүлэл болон оюуны өмч, сайн бэлтгэгдсэн залуу эрдэмтэд төрүүлсэн зэргээр илэрхийлдэг. Санхүүжүүлэгч агентлагууд, эрдэм шинжилгээний ажилтанд ажил олгогчид, эрдэмтэд өөрсдөө, ер нь бүгд л судалгааны ажлын үр дүнгийн чанар, үр нөлөөг үнэлүүлэх хүсэл эрмэлзэл, хэрэгцээ шаардлагатай байдаг. Тиймээс судалгааны ажлын үр дүнг үнэн зөв хэмжиж, ухаалгаар үнэлэх нь зайлшгүй шаардлагатай зүйл юм.

Өнөөгийн практикт Сэтгүүлийн импакт фактор (СИФ)-ыг хувь хүн, байгууллагын судалгааны ажлын үр дүнг харьцуулах үндсэн хэмжүүр болгон ашиглах нь элбэг болоод байна. Томсон Ройтерс СИФ-ыг анх гаргахдаа өгүүлэл дэх судалгааны ажлын шинжлэх ухааны чанарыг хэмжих хэмжүүр биш, харин номын санчдад шинээр худалдан авах сэтгүүлээ сонгоход нь туслах хэрэгсэл болгох зорилгоор бий болгосон байдаг.

Энэ утгаараа СИФ-ыг судалгааны ажлыг үнэлэх хэрэгсэл болгоход сайн батлагдаагүй  олон дутагдалтай талууд байгааг ойлгох нь чухал юм.

Эдгээр дутагдалд дараах зүйлс багтана:

A) сэтгүүлүүд хоорондын ишлэлийн хуваарилалт өөр өөр, ихээхэн хазайлттай [1–3];

Б) СИФ-ын чанар судалгааны салбараас хамаарсан онцлогтой:  судалгааны өгүүлэл,

    тойм өгүүлэл гэх мэтчилэн өгүүллийн төрлүүд нь олон янз атал бүгдийг нэг

     хэмжүүрээр илэрхийлдэг [1, 4];

 C) СИФ-ыг сэтгүүлийн редакцын бодлогоор залж (эсвэл "тоглолт хийж") болно [5];

 D) СИФ-ыг гаргахад ашигласан өгөгдлүүд олон нийтэд ил тод, нээлттэй байдаггүй [4, 6, 7].

Энэ тунхаглалд 2020 оны 6-р сарын 9-ний байдлаар дэлхийн өнцөг булан бүрээс их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, шинжлэх ухааны нийгэмлэгүүд, санхүүжүүлэгч байгууллагууд зэрэг 1962 байгууллага, 16000 хувь хүн гарын үсэг зураад байна. [12]

Судалгааны ажлын үр дүнгийн чанарыг үнэлэх арга замыг сайжруулах талаар тэд хэдэн зөвлөмжийг доор өгөв. Хянан магадлагаанд орсон эрдэм шинжилгээний өгүүлэл бол судалгааны ажлын үнэлгээг мэдээллэх гол үр дүн хэвээр үлдэх хэдий ч судалгаанаас гарган авсан бусад үр дүн нь цаашдын судалгааны ажлыг үнэлэхэд чухал ач холбогдолтой байх болно.

Тиймээс бидний зөвлөмж өнөөгийн үнэлгээний байдал болох хянан магадлагаатай сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүллүүдтэй холбоотой асуудалд голчлох боловч бусад үр дүнгүүд болох мэдээллийн багц зэрэг нь судалгааны ажлыг үнэлэх чухал үр дүн хэмээн хүлээн зөвшөөрөхөд анхаарлаа төвлөрүүлэн хэлэлцэх юм. Эдгээр зөвлөмж нь санхүүжүүлэгч агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага, сэтгүүлүүд, хэмжүүрийн мэдээллээр хангадаг байгууллагууд, мөн хувь судлаачдад зориулагдсан болно.

Эдгээр зөвлөмжөөр дамжин доорх хэдэн санаа гарч ирж байна:

-   Санхүүжилт, албан томилгоо, урамшууллын асуудлыг авч хэлэлцэхдээ СИФ зэрэг

    сэтгүүлд суурилсан хэмжүүрийн хэрэглээг ашиглахаас татгалзаж хасах шаардлагатай;

-   Судалгааг үнэлэхдээ судалгааны ажил хэвлэгдсэн сэтгүүлийн хэмжүүр дээр суурилах   

    биш, харин судалгааны өөрийнх нь чанарын хэмжүүрүүдийг ашиглах шаардлагатай;

-   онлайн хэвлэн нийтлэх боломжуудыг ашиглах шаардлагатай (өгүүлэлд үг, зураг,   

     ишлэлийн тоог хязгаарлахаас татгалзах, ач холбогдол, хувь нэмрийн шинэ 

     үзүүлэлтүүдийг эрэлхийлэх гэх мэт).

Бид санхүүжүүлэгч агентлаг, байгууллага, хэвлэн нийтлэгчид болон судлаачид судалгааны үнэлгээг сайжруулж буй туршлагуудыг хэдийнээ талархан дэмжсээр байгаа. Судалгааны ажлын үнэлгээг гол оролцогч талууд дэмжин хөгжүүлэх боломжтой бөгөөд илүү боловсронгуй, утга төгөдөр болгох хандлагуудын эрч хүчийг нэмэхэд чиглэсэн алхамууд хийгдэж эхлээд байгаа болно.

Судалгааны ажлын үнэлэмжийн тухай Сан Францискогийн тунхаглалд гарын үсэг зурагсад бид судалгааны ажлыг үнэлэхдээ доорх зөвлөмжүүдийг авч ашиглахыг дэмжиж байна.

 

Ерөнхий зөвлөмж

  1. Эрдэмтэн судлаач хүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлэх, эсвэл судалгааны  ажилд авах, урамшуулах, санхүүжүүлэх шийдвэр гаргахдаа тухайн эрдэм шинжилгээний өгүүлэлийн чанарын дам үзүүлэлт болдог СИФ зэрэг сэтгүүлд суурилсан хэмжүүрийг ашиглахгүй байх,

 

Санхүүжүүлэгч агентлагуудад

  1. Грант хүсэгчийн шинжлэх ухааны бүтээмжийг үнэлэхэд ашигладаг шалгуурууд ойлгомжтой, ил тод байх, ялангуяа залуу судлаачийн хувьд бүтээлийн тоо хэмжээ, эсвэл хэвлүүлсэн сэтгүүлийн нэр төрөөс илүүтэйгээр төслийнх нь шинжлэх ухааны агуулга чухал болохыг анхаарах,
  2. Судалгааны ажлыг үнэлэхдээ хэвлэгдсэн бүтээлийн зэрэгцээ судалгааны бусад бүх үр дүн (өгөгдлийн сан, програм хангамж г.м.)-гийн үнэ цэнэ, үр нөлөөнд анхаарах,  бодлого, хэрэглээнд нөлөөлөх байдал зэрэг судалгааны үр дагаврын чанарын үзүүлэлтүүдийг харуулсан үр ашигтай хэмжүүрүүдийг өргөн хүрээнд авч үзэх,

 

Байгууллагуудад

  1. Ажилд авах, алба хашуулах, албан тушаал дэвшүүлэхэд ашигладаг шалгуурууд ойлгомжтой, ил тод байх, ялангуяа залуу судлаачийн хувьд бүтээлийн тоо хэмжээ, эсвэл хэвлүүлсэн сэтгүүлийн нэр төрөөс илүүтэйгээр төслийнх нь шинжлэх ухааны агуулга чухал болохыг анхаарах,
  2. Судалгааны ажлыг үнэлэхдээ хэвлэгдсэн бүтээлийн зэрэгцээ судалгааны бусад бүх үр дүн (өгөгдлийн сан, програм хангамж г.м.)-гийн үнэ цэнэ, үр нөлөөнд анхаарах;  бодлого, хэрэглээнд нөлөөлөх байдал зэрэг судалгааны үр дагаврын чанарын үзүүлэлтүүдийг багтаасан үр ашигтай хэмжүүрүүдийг өргөн хүрээнд авч үзэх,

 

Хэвлэн нийтлэгчдэд

  1. СИФ-т онцгой ач холбогдол өгч урамшуулал, дэмжлэгийн хэрэгсэл болгохыг эрс багасгах, ялангуяа ИФ-ыг дэмжих, сэтгүүлийн гүйцэтгэлийн баялаг үзүүлбэр болдог сэтгүүлд суурилсан хэмжүүрүүдийн олон янз байдал (5 жилийн импакт фактор, EigenFactor [8], SCImago [9], h-индекс, редакторлах болон хэвлэн нийтлэх хугацаа гэх мэт)-ийг сурталчлахыг зогсоох,
  2. Өгүүллийн шинжлэх ухааны агууламж нь хэвлүүлсэн сэтгүүлийн үзүүлэлтүүдээс илүү чухал тул өгүүллийн түвшний хэмжүүрийн жагсаалтыг бий болгох замаар түүнд үндэслэсэн үнэлгээний зарчим руу хийх шилжилтийг хөхиүлэн дэмжих,
  3. Зохиогчийн эрхийн хариуцлагын туршлага, тухайн зохиогч бүрийн хувь оролцооны  тухай мэдээллээр хангахыг дэмжих,
  4. Сэтгүүл нээлттэй, эсвэл захиалгад суурилсан зэргээс үл хамааран өгүүлэлд ашигласан хэвлэлийн жагсаалтыг дахин ашиглахад тавьсан хязгаарлалтыг арилгаж, түүнийг Creative Commons Public Domain Dedication [10]-д байрлуулж  ашиглах боломжтой болгох,
  5. Өгүүлэлд ашигласан хэвлэлийн тоонд тавьдаг хязгаарлалтуудыг цөөлөх, арилгах, мөн шаардлагатай тохиолдолд уг нээлтийг анх мэдээлсэн групп (үүд)-д хүндэтгэл үзүүлэх зорилгоор  эх сурвалжаас анх ишлэл авсныг нь тэмдэглэдэг байх,

 

Хэмжүүрийг гаргагчдад

  1. Бүх хэмжүүрийг тооцоолохдоо ашигласан өгөгдөл, аргуудыг нээлттэй, ил тодоор хангах,
  2. Хязгаарлалтгүй дахин ашиглах боломж олгодог лицензийн дагуу өгөгдөлөөр хангах, боломжтой тохиолдолд өгөгдөлд компютерээс хандах бүх нөхцлөөр хангах,
  3. Хэмжүүрийг зүй бусаар ашиглахыг үл тэвчих; зүй бусаар ашиглах гэж юуг хэлэх, түүнтэй хэрхэн тэмцэх талаар тодорхой зааж байх,
  4. Өгүүллийн төрлүүд (жишээ нь, тойм өгүүллийг судалгааны өгүүлэлтэй харьцуулах) болоод өөр өөр салбарт хэмжүүрийг ашиглахдаа нэгтгэн, эсвэл харьцуулан тооцоолж байх,

 

Судлаачдад

  1. Санхүүжилт өгөх, ажилд авах, алба хаших, эсвэл дэвшүүлэх асуудал шийдвэрлэх комисст орж ажиллахдаа хэвлэлийн хэмжүүрээс илүүтэй судалгааны ажлын шинжлэх ухааны агуулгад нь үндэслэн шийдвэр гаргаж байх,
  2. Итгэл үзүүлж сонгох шаардлагатай тохиолдолд тойм өгүүллээс илүү ажиглалтын талаар анх дурьдсан судалгааны өгүүллийг ишлэдэг байх,
  3. Хувийн болоод дэмжсэн мэдэгдэл хийхдээ өгүүллийн хэмжүүр, үзүүлэлтүүдийг хэвлэгдсэн өгүүлэл, судалгааны бусад үр дүнгийн нөлөөллийг нотолгоо болгон ашиглаж байх [11],
  4. Судалгааны үнэлгээний СИФ-т хэт найдаж хийгдсэн туршлагуудаас илүүтэйгээр,  тодорхой судалгааны үр дүнгийн үнэ цэнэ, нөлөөлөлд нь ач холбогдол өгсөн шилдэг туршлагуудыг дэмжиж, сурталчилдаг байх,

 

Ашигласан хэвлэл

  1. Adler, R., Ewing, J., and Taylor, P. (2008) Citation statistics. A report from the International Mathematical Union. www.mathunion.org/publications/report/citationstatistics/
  2. Seglen, P.O. (1997) Why the impact factor of journals should not be used for evaluating research. BMJ 314, 498–502.
  3. Editorial (2005). Not so deep impact. Nature 435, 1003–1004.
  4. Vanclay, J.K. (2012) Impact Factor: Outdated artefact or stepping-stone to journal certification. Scientometric 92, 211–238.
  5. The PLoS Medicine Editors (2006). The impact factor game. PLoS Med 3(6): e291 doi: 10.1371/journal.pmed.0030291.
  6. Rossner, M., Van Epps, H., Hill, E. (2007). Show me the data. J. Cell Biol. 179, 1091–1092.
  7. Rossner M., Van Epps H., and Hill E. (2008). Irreproducible results: A response to Thomson Scientific. J. Cell Biol. 180, 254–255.
  8. http://www.eigenfactor.org/
  9. http://www.scimagojr.com/
  10. http://opencitations.wordpress.com/2013/01/03/open-letter-to-publishers
  11. http://altmetrics.org/tools/
  12. "Signers – DORA". sfdora.org. Retrieved 2020-06-09.

 

Тайлбар:

Энэ тунхаглалын бэв хуудас (https://sfdora.org)-наас авсан мэдээгээр  2022 оны 12 дугаар сарын 5-ны байдлаар дэлхийн 159 орны нийтдээ 22323 хувь хүн болон байгууллага гарын үсэг зураад байна. Үүнээс 19675 хувь хүн, 2648 байгууллага гарын үсэг зурсан байна.

 

Анх гарын үсэг зурсан хувь хүмүүс

 

1

Euan Adie

Altmetric LLP

2

Elizabeth M. Adler

Executive Editor, The Journal of General Physiology

3

Sharon Ahmad

Executive Editor, Journal of Cell Science

4

Kurt H. Albertine

Editor-in-Chief, The Anatomical Record

5

Bruce Alberts

Editor-in-Chief, Science

6

José M.Amigó

Professor Emer, Unity of Crystallography and Mineralogy, Department of Geology, University of Valencia, Spain

7

Parker Antin

Editor-in Chief, Developmental Dynamics

8

Simeon Arseniyadis

Research Director, CNRS-France

9

Detlef Axmann

Professor, Department  of Prosthodontics and  Medical Materials, Eberhard-Karls University, Germany

10

Tonci Balic-Zunic

Associate Professor in Mineralogy and leader of the Crystallography & Mineralogy Group, Natural History Museum, University of Copenhagen, Denmark

11

Joel Bernstein

Professor, Department of Chemistry, New York University Abu Dhabi, United Arab Emirates

12

Stefano Bertuzzi

Executive Director, American  Society for Cell Biology

13

Ted Bianco

Acting Director, Wellcome Trust

14

Joël Bockaert

Professor, University of Montpellier 1, France; Member, Académie des Sciences

15

Elena Boldyreva

Novosibirsk State University, Institute of Solid State  Chemistry and Mechanochemistry, Siberian Branch of Russian Academy of Sciences

16

David Botstein

Founding Editor-in-Chief of Molecular Biology of the Cell; Director Lewis-Sigler Institute for Integrative Genomics, Princeton University

17

Nouzha Bouhmaida

Professor, Laboratoire Sciences Des Matériaux, Faculté Des Sciences, Marrakech, Morocco

18

Roque J. Calvo

Executive Director, ECS–The Electrochemical Society

19

Michael Caplan

Professor and Chair, Dept. of Cellular and Molecular Physiology, Yale University

20

Julio E.

Celis Editor-in-Chief, Molecular Oncology

21

Martin Černohorský

Rector emeritus, Silesian University in Opava; Professor emeritus, Masaryk University, Brno Czech Republic

22

Vicki Chandler

Gordon and Betty Moore Foundation

23

Daniel Choquet

Research Director, CNRS; Director of the Interdisciplinary Institute for Neuroscience; Director of the Bordeaux Imaging Center; Member of the Academy

24

Don Cleveland

President, American Society for Cell Biology; Distinguished Professor and Chair, Dept. of Cellular and Molecular Medicine, Univ. of California, San Diego

25

Francoise Combes

Observatoire de Paris and Academie des Sciences

26

Paul Courant

Harold T. Shapiro Professor of Public Policy, University of Michigan

27

Brendan Crabb

President, Association of Australian Medical Research Institutes; Director, The Burnet Institute, Melbourne

28

Ana Maria Cuervo

co-Editor-in-Chief of Aging Cell; Professor, Albert Einstein College of Medicine

29

Stephen Curry

Professor and Chair, Department of Life Sciences, Imperial College, London

30

Antonella De Matteis

Telethon Institute of Genetics and Medicine

31

Tracey DePellegrin

Executive Editor, GENETICS and G3: Genes|Genomes|Genetics

32

Michel  Desarménien

Research Director, CNRS-France

33

Danny Dolev

Scientific Council, ERC; School of Engineering and Computer Science, The Hebrew University of Jerusalem

34

Athene M.  Donald

Cavendish Laboratory, Cambridge, UK

35

David Drubin

Editor-in-Chief, Molecular Biology of the Cell; Professor, University of California, Berkeley

36

Barbara Ensoli

Director, National AIDS Center

37

Wolfgang Eppenschwandtner

Executive Coordinator, Initiative for Science in Europe (ISE)

38

Daniel  Esteve

Quantronics group, SPEC-CEA Saclay List of Original Signers (Individuals)

39

Pavel Exner

Scientific Director, Doppler Institute for Mathematical Physics and Applied Mathematics Prague, Czech Republic

40

Adam P. Fagen

Executive Director, Genetics Society of America

41

Sir Alan Fersht

FRS Associate Editor, PNAS

42

László Fésüs

Chairman of Publications Committee, Federation of European Biochemical Societies

43

Marty Frank

Executive Director, The American Physiological Society

44

Toni Gabaldón

Centre for Genomic Regulation, Barcelona, Spain

45

Santiago Garcia-Granda

Professor, Physical Chemistry, University of Oviedo; Immediate Past President, European Crystallographic Association

46

Juan Manuel García-Ruiz

Research Professor at the Consejo Superior de Investigaciones Científicas and University of Granada

47

Fernando Garzon

President, ECS – The Electrochemical Society

48

Marina Gebert

Group Leader Aquatic Cell Technology, Fraunhofer Institution for Marine Biotechnology, Luebeck, Germany

49

James Gentile

Dean, Natural & Applied Sciences, Hope College; Past President, Research Corporation for Science Advancement; former Editor-in-Chief, Mutation Research

50

Alexander Gerber

Managing Director, German Research Center for Science & Innovation Communication (INNOKOMM)

51

Christian Gericke

Chief Executive, The Wesley Research Institute, Brisbane

52

Paul A. Gleeson

Head, Department of Biochemistry and Molecular Biology, The University of Melbourne

53

Bruce L.  Goode

Editor, Cytoskeleton; Professor, Biology Rosenstiel Basic Medical Sciences Research Center, Brandeis University

54

Sharona Gordon

Incoming Editor, Journal of General Physiology

55

Robert M.  Graham

Executive Director, Victor Chang Cardiac Research Institute, Sydney, Australia

56

Peter Gunning

President, Australian Society for Biochemistry and Molecular Biology; Editor-In-Chief, BioArchitecture, University of New South Wales

57

John Gurdon

Former Chairman, Company of Biologists

58

Lisa Hannan

Managing Editor, Traffic

59

Richard W. Hartel

Editor-in-Chief, Journal of the American Oil Chemists' Society

60

Carl-Henrik Heldin

Ludwig Institute for Cancer Research, Uppsala University, Sweden

61

Etienne Herzog

Interdisciplinary Institute for NeuroScience, Bordeaux University, France

62

Dennis W. Hess

Editor, ECS Journal of Solid State Science & Technology and ECS Solid State Letters

63

Heribert Hirt

President, European Plant Sciences Organisation (EPSO)

64

Brian Hoal

Executive Director, Society of Economic Geologists

65

Jason Hoyt

Co-Founder and CEO, PeerJ

66

Fabian Huettig

Assistant Medical Director, Department for Prosthodontics with Section "Medical Materials & Technology, " Center for Dentistry and Oral Medicine, Tuebingen University Hospital

67

Steve Humphries

Editor-in-Chief, Atherosclerosi, Official Journal of the European Atherosclerosis Society

68

Tim  Hunt

Fellow of the Royal Society; Chair, The Company of Biologists

69

Howy Jacobs

Chief Editor, EMBO Reports

70

Reinhard Jahn

Department of Neurobiology, MPI for Biophysical Chemistry; EMBO Publications Advisory Committee (chair);  EMBL Scientific Advisory Board (vice chair); Dean, Göttingen Graduate School for Neurosciences, Biophysics, and Molecular Biosciences

71

David James

Director, Diabetes and Obesity Program, Garvan Institute of Medical Research; Fellow, Australian Academy of Science

72

Mark Johnston

Editor-in-Chief of GENETICS; Professor and Chair, Department of Biochemistry and Molecular Genetics, the University of Colorado School of Medicine

73

Richard A.L. Jones

ex-Editor-in-Chief, European Physical Journal

74

Kozo Kaibuchi

Editor-in-Chief of Cell Structures and Functions (the official journal of the Japanese Society for Cell Biology)

75

Alan Kraut

Executive Director, Association for Psychological Science

76

Karl Kuchler

Medical University Vienna, Max F. Perutz Laboratories

77

Laurent Ladépêche

Interdisciplinary Institute for NeuroScience, Bordeaux University, France

78

Fernando J.  Lahoz

Director, Chemical Synthesis and Homogeneous Catalysis Research Institute, Spanish National Research Center - University of Zaragoza, Zaragoza, Spain

79

Pekka Lappalainen

Executive Editor, Cytoskeleton; Research Director, Institute of Biotechnology, University of Helsinki

80

Rebecca Laurence

Publisher, F1000Research and F1000Posters

81

W. Mark Leader

Publications Director, American Society for Cell Biology

82

Thomas Lemberger

Chief Editor, Molecular Systems Biology

83

Maria Leptin

Director, EMBO

84

Anthony Linden

University of Zurich

85

Daniel Louvard

Director of the Research Centre Institut Curie

86

Michael Lynch

President, Genetics Society of America

87

Michael Marks

Co-editor, Traffic; Professor, University of Pennsylvania

88

Mark Marsh

Co-editor, Traffic; Director, Medical Research Council Laboratory for Molecular Cell Biology

89

Marc A. Marti-Renom

Associate Editor at PLOS Computational Biology; National Center for Genomic Analysis and Centre for Genomic Regulation, Barcelona, Spain

90

Thomas Marwick

Director, Menzies Research Institute Tasmania

91

Paul Matsudaira

Head, Department of Biological Sciences, National University of Singapore

92

Iain  Mattaj

EMBL Director General

93

Satyajit Mayor

Director, National Centre for Biological Science, Bangalore, India

94

Tom Misteli

Editor-in-Chief, The Journal of Cell Biology

95

Thor Moeller

Researcher, Institut de Génomique Fonctionnelle (IGF), CNRS

96

Lucia Monaco

Chief Scientific Officer, Fondazione Telethon, Italy

97

Eric Murphy

Editor-in-Chief, Lipids, a Journal of the American Oil Chemists’ Society

98

Valery Nakariakov

President, European Solar Physics Division; Physics Department, University of Warwick, UK

99

Susana Narotzky

Professor, Cultural Anthropology, University of Barcelona, Spain

100

Helga Nowotny

President, European Research Council; WWTF Vienna Science and Technology Fund

101

Paul Nurse

President, The Royal Society

102

Henk Ottens

President, Association of Geographical Societies in Europe EUGEO

103

Mark Patterson

Executive Director, eLife

104

Eva Pebay-Peyroula

Professor, Joseph Fourier University, Grenoble Member of the French Academy of Science

105

Pedro Pereira

Associate Researcher, IBMC - Instituto de Biologia Molecular e Celular, Portugal

106

Richard N. Perham

Editor-in-Chief, FEBS Journal

107

Alaine Peyraube

Director of Research at the CNRS (France)

108

Olivier Pironneau

Professor, LJLL - Analyse Numérique, Université Pierre et Marie Curie (Paris VI)

109

Heather Piwowar

Cofounder, ImpactStory

110

Olivier Pourquié

Editor-in-Chief, Development

111

Jacques Pouyssegur

Research  Director at CNRS, Member of French & Europea Academy, Nice

112

Alberto Prestininzi

Editor-in -Chief, Italian Journal of Engineering Geology and Environment

113

Jason Priem

Co-founder, ImpactStory

114

Edward N.  Pugh

Jr. Editor, Journal of General Physiology

115

Bernd Pulverer

Chief Editor, The EMBO Journal; Head of Scientific Publications, EMBO

116

Marianne Quiquandon

Researcher, CNRS-France

117

Jordan Raff

President, British Society of Cell Biology; Editor-in-Chief, Biology Open; Professor, Cancer Cell Biology, University of Oxford

118

Francisco X.  Real

Spanish National Cancer Research Center and Universitat Pompeu Fabra

119

Alyson Reed

Executive Director, Linguistic Society of America

120

Kari Rissanen

Academy Professor, Department of Chemisty, University of Jyväskylä, Finland

121

Phillip J. Robinson

Head, Cell Signalling Unit, Children's Medical Research Institute

122

Mike Rossner

Executive Director, The Rockefeller University Press

123

Didier Roux

Member of the French Academy of Sciences

124

Anthony J. Ryan

Pro Vice Chancellor, Faculty of Science, The University of Sheffield

125

Jean-Louis Salager

Editor-in-Chief, Journal of Surfactants and Detergents

126

Noel B.  Salazar

President, European Association of Social Anthropologists

127

Michele Saviano

President of Italian Association of Crystallography, Director of Institute of Crystallography-CNR

128

Randy Schekman

Editor-in-Chief, eLife

129

Sandra Schmid

Cecil H. Green Distinguished Chair in Cellular and Molecular Biology; Professor and Chair, Department of Cell Biology, University of Texas Southwestern Medical Center

130

Trina Schroer

Co-editor, Traffic; Professor, Johns Hopkins University

131

Ulrich Schubert

Professor, Institute of Material Chemistry, Vienna University of Technology

132

Jörg Schulz

Editor-in-Chief, Journal of Neurochemistry; Chair and Full Professor, Department of Neurology, RWTH Aachen University, Germany

133

André Sentenac

Member of the French Academy of Sciences; Former Director of a Department of Biology at the CEA (Atomic Energy Commission)

134

Robert  Shepherd

Director, Bionics Institute, University of Melbourne

135

Stuart Shieber

Harvard University

136

Tom Stevens

Co-editor, Traffic; Professor, University of Oregon

137

Jennifer L. Stow

Professor and Deputy Director, Research, Institute for Molecular Bioscience, The University of Queensland

138

Sona Strbanova

Associate Professor, Centre for the History of Sciences and Humanities, Institute for Contemporary History, Academy of Sciences of the Czech Republic

139

Marlowe Tessmer

Senior Editor, The Journal of Experimental Medicine

140

Robert Tjian

President, Howard Hughes Medical Institute

141

Gerrit Van Meer

Dean of the Faculty of Sciences, Utrecht University

142

Petr Vanýsek

Editor, Journal of The Electrochemical Society and ECS Electrochemistry Letters

143

Inder Verma

Editor-in-Chief, Proceedings of The National Academy Of Sciences (PNAS)

144

Michael Way

Editor-in-Chief, Journal of Cell Science

145

Heiner Weber

Dean, Center for Dentistry and Oral Medicine; Chairman, Department of Prosthodontics, University of Tuebingen, Germany

146

Eric Westhof

Directeur, Institut de biologie moléculaire et cellulaire du CNRS, Strasbourg, France

147

Kathleen Wets

Publisher, F1000Prime

148

Felix Wieland

Managing Editor, FEBS Letters

149

Liz Williams

Executive Editor, The Journal of Cell Biology

150

Mitsuhiro Yanagida

Editor-in-Chief, Genes to Cells

151

Alpha Yap

Head, Division of Molecular Cell Biology, Institute for Molecular Bioscience, The University of Queensland

152

Mary Yess

Deputy Executive Director and Publisher, ECS - The Electrochemical Society

153

Marino Zerial

Max Planck Director, Max Planck Institute of Molecular Cell Biology and Genetics, Dresden

154

Ya-ping Zhang

Vice-President, Chinese Academy of Sciences

155

Jiří Zlatuška

Rector emeritus, Professor, Masaryk University, Brno, Czech Republic

 

 

Анх гарын үсэг зурсан байгууллага

 

1

Academy of Sciences of the Czech Republic (AS CR)

2

Altmetric LLP

3

American Association for the Advancement of Science (AAAS)

4

American Oil Chemists' Society

5

American Society for Cell Biology

6

American Society of Agronomy

7

Association for Psychological Science

8

Austrian Science Fund (FWF)

9

Biology Open

10

British Society for Cell Biology

11

CBE—Life Sciences Education

12

Cell Structure and Function (a journal published by Japanese Society of Cell Biology)

13

Centro Nacional de Analisis Genomico (CNAG)

14

Crop Science Society of America

15

Czech Mathematical Society

16

Department of Cell Biology, University of Texas Southwestern Medical Center

17

Development

18

Disease Models & Mechanisms

19

ECS - The Electrochemical Society

20

eLife

21

EMBO

22

EuCheMS

23

European Association of Science Editors

24

European Association of Social Anthropologists

25

European Astronomical Society (EAS)

26

European Atherosclerosis Society (EAD)

27

European Council of Doctoral Candidates and Junior Researchers (EURODOC)

28

European Crystallographic Association

29

European Education Research Association (EERA)

30

European Federation for Medicinal Chemistry (EFMC)

31

European Glaucoma Society

32

European Mathematical Society

33

European Optical Society

34

European Society for Soil Conservation

35

European Society for the History of Science

36

European Sociological Association

37

Faculty of 1000

38

FEBS Journal

39

FEBS Letters

40

FEBS Open Bio

41

Federation of European Biochemical Societies

42

Fondazione Telethon

43

Garvan Institute of Medical Research

44

Genetics Society of America (GSA)

45

Gordon and Betty Moore Foundation

46

Higher Education Funding Council for England (HEFCE) List of Original Signers (Organizations)

47

Howard Hughes Medical Institute

48

ImpactStory

49

Institute for Molecular Bioscience, Brisbane Australia

50

Institute of Mathematics, Academy of Sciences of the Czech Republic, Prague

51

Journal of Cell Science

52

Journal of Neurochemistry (Society Journal of the International Society of Neurochemistry)

53

Linguistic Society of America

54

Macedonian Journal of Chemistry and Chemical Engineering

55

Medical Research Council Laboratory of Molecular Cell Biology

56

Molecular Oncology

57

Molecular Biology of the Cell

58

Nacional de Analisis Genomico (CNAG), Barcelona, Spain

59

PeerJ

60

Proceedings of The National Academy Of Sciences (PNAS)

61

Public Library of Science (PLOS)

62

Society of Chemists and Technologists of Macedonia

63

Society of Economic Geologists

64

Soil Science Society of America

65

Spanish Crystallographic Association (GE3C)

66

Swiss Academy of Medical Sciences

67

The American Physiological Society

68

The Anatomical Record

69

The Association of Australian Medical Research Institutes

70

The Bionics Institute

71

The Company of Biologists

72

The European Society for History of Science

73

The International Society  of Addiction Journal Editors

74

The Journal of Cell Biology

75

The Journal of Experimental Biology

76

The Macfarlane Burnet Institute for Medical Research and Public Health (Burnet Institute)

77

Victor Chang Cardiac Research Institute

78

Wellcome Trust

Бэлтгэсэн Т.Ган-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top