Лос-Анжелес дахь Тангарагтны шүүгчид Холливудын продюсер Харви Вайнштейнийг бас нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт буруутнаар тооцжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр тангарагтны шүүгчид Харви Вайнштейнийг Италийн модель бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх гурван зүйл ангиар буруутгаж байгаа аж.
Вайнштейн 2013 онд Лос-Анжелест болсон кино наадмын үеэр бүсгүйн урилгагүйгээр зочид буудлын өрөөнд нь ирж, бэлгийн дарамтын шинжтэй хэд хэдэн үйлдэл гаргасан байна.
Холливудын продюсер 2020 оны гуравдугаар сард бэлгийн дарамт, хүчирхийллийн олон удаагийн хэргээр 23 жилийн ял сонссон юм.
Сэтгэгдэл ( 1 )
Zabaan sharf semjilsen