Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Вашингтонд айлчлахаар эх орноосоо мордлоо гэж CNN агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ. Украинд дайн эхэлснээс хойш Владимир Зеленский анх удаа хил давж, гадаад айлчлал хийж байна.
Лхагва гарагт тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж, Конгрессын хоёр танхимын нэгдсэн чуулганд үг хэлэхээр төлөвлөжээ. “Axios” порталын мэдээллээр, Украины тэргүүн Конгресст олон тэрбум ам.долларын тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид санхүүжүүлэлтийг үргэлжлүүлэх үндэслэлээ танилцуулах гэнэ.
АНУ Украинд 1.8 тэрбум ам.долларын цэргийн тусламжийн хүрээнд “Patriot” зенит пуужингийн цогцолбор шилжүүлэх тухай зарлахаар зэхэж байна гэж Associated Press дамжуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )