Цас орсны дараа халтиргаа, гулгаа нэмэгдэж, замын хөдөлгөөнд оролцоход хүнд байдалтай байна.
Өнгөрсөн баасан гарагт /2022.12.23/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шаардлагатай бүх арга хэмжээг авч, өнөөдрийг /2022.12.26/ гэхэд хотыг халтиргаа, гулгаагүй болгох үүрэг, даалгавар өгсөн. Улмаар Нийслэлийн хот тохижилт, үйлчилгээний ажилчид уртасгасан цагаар ажиллажээ.
Өнгөрсөн шөнийн турш 20 техникээр 31 хүн ажиллаж, 107 тн бодис, 15 тн давсыг хариуцсан зам талбайд цацсан байна.
Мөн одоогийн байдлаар 251,5 тонн бодис, 190,8 тонн давсны нөөцтэй байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
Давсны нөөц хэд байгаа нь чухал биш хэд байгаад хэдийг цацсан талаар мэдэллээ\n