БНСУ мэргэжлийн бус ажлын визээр нэвтрэх гадаад ажилчдынхаа тоог нэмэгдүүлнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 04

БНСУ-ын Засгийн газар жил бүр "E-9" буюу мэргэжлийн бус ажлын визээр 50,000-60,000 гадаад ажилчин татан авдаг байсан бол энэ жил тус визээр орж ирэх ажилчдын тоог 110,000 болгож өсгөх гэж байгаа талаар Yonhap агентлаг мэдээллээ. 

Түүнчлэн "E-9" визний хугацааг хамгийн ихдээ 4 жил 10 сар хүртэл сунгах боломжтой байсан бол 10 жил хүртэлх хугацаагаар сунгах боломжтой болгож байгаа аж. Одоо тус улсад "E-9" визээр оршин сууж буй гадаадын иргэний хувьд визийн хугацаагаа сунгах боломжгүй бөгөөд эх орон руугаа гарч, дахин виз мэдүүлснээр хугацаагаа сунгах боломж бүрдэх аж. 

Мөн тус өөрчлөлтийн хүрээнд "E-9" визтэй иргэн үйлдвэрт ажилладаг бол дор хаяж 30 сар нэг ажил олгогчтой ажиллах ёстой бөгөөд үйлдвэрлэлийн бус салбарт бол хамгийн бага шаардлага нь 24 сар байх гэнэ. 

Вьетнам, Филиппин зэрэг 16 орны иргэд БНСУ-ын "E-9" визийг хүсэх боломжтой бөгөөд тэдэнд TOPIK-ийн оноо өндөр байх шаардлага тавьдаг ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top