"Ганц бие там" шоун дахь ХУЙВАЛДААНЫ ОНОЛ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 09

 

"Netflix"-ээр дамжуулан дэлхий даяар цацагдаж байгаа Өмнөд Солонгосын "Ганц бие там" шоуны хоёрдугаар улирлын сүүлийн дугаарууд энэ долоо хоногт цацагдана. 

Дэлхийн хамгийн халуун там болох "Ганц бие там"-д жинхэнэ хайраа олохоор ирсэн залуусын ширүүн өрсөлдөөн олон нийтийн ярианы сэдэв болоод байгаа билээ. 

Гярхай үзэгчид оролцогчдын хоорондын харилцаа, сэтгэл зүйн өөрчлөлт, уялдаа холбоо зэргийг нарийн ажигладаг. Тэд өнгөрсөн наймдугаар ангид гарсан хачирхалтай сценүүд, уялдаа холбоогүй шилжилтийн тухай цахим орчинд нийтэлсэн нь шоуны хамт олныг шүүмжлэлд өртөхөд хүргээд байна. 

 

 

Тус дугаарт гарсан учир битүүлэг зүйлүүдийн нэг бол оролцогч Жү Юүн Жэгийн уруул дээрх шарх.

Тэрээр диваажингаас буцаж ирэх үедээ уруул нь шархалсан ирсэн бөгөөд дэлгэцийн ард ямар нэгэн үл ойлголцол гарсан байж мэднэ гэх таамаглал гараад байна. 

 

 

Гурван хос диваажин явсны дараа үлдсэн оролцогчид далайн эрэг дээр наранд биеэ шарсан.

Энэ үеэр оролцогч Сэ Жон болон Дун Ү нар хамтдаа, хэт ойрхон хэвтэж байсан нь олны анхаарлыг татжээ. Энэ үзэгдэл нэвтрүүлгийн хамгийн эхний дугаарын танилцуулга бичлэгийн үеэр харагддаг бөгөөд хоосон зайд оролцогч Ким Хан Бин хэвтэж байгаагаар гардаг байна. Найм дахь дугаар дээр гарсан дарааллаар оролцогч Хан Бин тэднийг наранд биеэ шарж дууссаны дараа тамд ирдэг бөгөөд зохион байгуулагчдын хийсэн энэхүү эвлүүлэг үзэгчдийг эргэлзэхэд хүргэжээ.

Наймдугаар дугаар дээрх дүрс 
 


Шоу зохион байгуулагчид ийнхүү зураг авалтын дарааллыг өөрчилж, эвлүүлэг хийхдээ болхи алдаа гарган, бодит уур амьсгалыг өөрчилж байгаа нь нэг талаараа хуйвалдааны онол юм.

Эн мэтээр шоуны оролцогчдыг өөрсдийн хүсэж буй дүр төрхөөр харуулж, бодит байдлыг гуйвуулж буй нь шоуг шимтэн үзэгчдийн сэтгэлийг гонсойлгож эхэлсэн гэхэд болно. 

Нэгдүгээр анги дээрх дүрс 
 


 

Наймдугаар ангид тамд үлдсэн оролцогчид наранд биеэ шарж байх үед Хан Бин, Со И нар диваажинд ярилцаж буй хэсэг 
 


Нэгдүгээр анги дээр Сэ Жон Хан Биний нуруунд тос түрхэж өгч буй нь 
 

 

Нэгдүгээр анги дээр Хан Бин үлдсэн оролцогчидтой хамт биеэ шарж буй нь 
 


Наймдугаар ангид оролцогчид биеэ шарж дууссаны дараа диваажин явсан оролцогчид тамд эргэн ирж буй нь 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top