Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг хөнөөсөн Ямагами Тэцүя сэтгэцийн эмчийн үзлэгээр эрүүл саруул болох нь тогтоогджээ.
“Nippon TV”-гийн мэдээлснээр Ямагамиг хэрэг хүлээх чадвартай гэж үзэж, хаалттай сэтгэцийн эмнэлгээс Нара хотын Хорих газар руу шилжүүлсэн байна.
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ долоодугаар сарын 8-нд Нара мужид сонгуулийн өмнөх уулзалтын үеэр буудуулж амиа алдсан юм.
Абэг хөнөөсөн этгээд Ямагами Тэцүя нь “Family Federation for World Peace and Unification” мүүний шашны байгууллагад өш санаж, Шинзо Абэг тус байгууллагатай холбоотой гэж үзэн аминд нь хүрсэн гэж мэдүүлсэн билээ. Гэмт хэрэгтэн эхлээд шашныг байгууллагын тэргүүний аминд халдахаар төлөвлөж байсан аж.
Дээрх байгууллагаас болж түүний гэр бүл санхүүгийн хүнд байдалд орсон байна. Тэцүяагийн ээж нь уг шашны байгууллагад их хэмжээний хандив өгч, дампуурчээ.
Сэтгэгдэл ( 0 )