Их Британид далайн ер бусын амьтан эрэг рүү шидэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

 

Англид наран шарлагын газарт далайн ер бусын амьтан эрэг рүү шидэгдсэн байхыг олжээ. “Daily Star” хэвлэлд бичсэнээр, ийм төрлийн загас зөвхөн халуун бүсийн усанд амьдардаг байна.

Нарны загас нь дэлхий дээрх хамгийн том хэмжээтэй ясархаг загас ба сум шиг хэлбэртэй сэлүүртэй. Насанд хүрсэн нарны загас уртаараа гурван метрт хүрч, хоёр тонн жин татдаг байна.

Байгаль хамгаалах байгууллагын зохицуулагч Роб Спрей эл загас Хойд тэнгисийн хүйтэн ус болон идэш тэжээлийн хомс байдал загасыг үхэлд хүргэсэн гэж үзэж байна. Тэрбээр халуун бүсийн усанд амьдардаг загас Английн эрэг дээр гарч ирсэн нь далайн усны температур нэмэгдэж буйг илтгэж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top