Далайд 24 хоног төөрсөн хүн кетчупний ачаар амьд үлджээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

Доминика арлын улсын иргэн 24 хоног далайд төөрөхдөө кетчупний ачаар амьд гарчээ.

“Завинд хоол байгаагүй. Зөвхөн кетчуп, хатаасан саримс, Магги хоол амтлагч шоо л байсан. Тиймээс бид эдгээрийг устай хольж идэн, амьд үлдсэн” гэж 47 настай Элвис Франсуа түүнийг аварсан Колумбын тэнгисийн цэргийнхэнд ярьжээ.

Азтай эр завиныхаа хажуу талд “Help” гэж бичсэн байна. Мөн хажуугаар өнгөрөх хөлөг онгоц, завинд дохио өгч, тэр бүү хэл гал асаасан ч түүнийг анзаараагүй гэж ярьжээ. Нэгдүгээр сарын 15-нд дээгүүр нь ниссэн онгоцонд толины тусламжтай дохио өгчээ. Онгоц түүний дээгүүр хоёр удаа эргэлдсэн тул түүнийг олж харсан гэж ойлгосон гэж Франсуа яриад онгоцны нисгэгчдэд талархал илэрхийлжээ. Онгоцны нисэх багийнхан Колумбын тэнгисийн цэрэгт мэдээ өгч, улмаар түүнийг усан онгоц ирж, аварчээ.

Франсуа 2022 оны арванхоёрдугаар сард Сэнт Маартины арлын эрэг орчим завинд засвар хийж байхад цаг агаар гэнэт муудаж, завьтай далай руу шидэгдсэн байна. Тэрбээр завийг залуурдаж мэддэггүй тул чиглэлээ алдаж, тэнгист төөрчээ. Гар утсаараа тусламж дуудах гэсэн боловч сүлжээгүй болсон байсан аж.

Аврагчид түүнийг Колумбын цагаачлалын албанд шилжүүлсэн ба тэд эх оронд нь буцаах ажлыг зохион байгуулах гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол залуу(112.72.14.180) 2023 оны 01 сарын 24

Амь насаа эрсдүүлэн байж улсаасаа дүрвээд өөр улсал очсон чинь буцаад өөрийнх нь ирсэн улс руу явуулааш

0  |  0
Top