Нью-Йоркт халдлага үйлдсэн узбек залууд цаазын ял төлөвлөж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 27

Нью-Йоркт 2017 онд террорист халдлага үйлдсэн узбек залууд цаазын ял төлөвлөж байгаа талаар “CBS News” мэдээлжээ.

Сайфулло Саипов нь Сүнсний баярын үеэр халдлага үйлдэж, найман хүний аминд хүрчээ. Түүнийг нийт 28 гэмт хэрэгт буруутгаж, цаазаар авах эсвэл бүх насаар нь хорих ял төлөвлөж байгаа аж.

Узбек залуу 2017 оны аравдугаар сарын 31-нд Нью-Йоркийн алдартай дугуйн гудамжинд ачааны машинаар хүмүүс рүү дайран орж, сургуулийн автобустай мөргөлджээ.

Узбекистанаас цагаачилж АНУ-д очсон залуу “Исламын улс” террорист бүлэглэлийн үйл ажиллагаанаас сэдэл авснаа хүлээсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуульч(202.179.26.22) 2023 оны 01 сарын 28

сатаны Ану.с сүйрэх замдаа нэгэнт орж, бузар булай бүгд бүрэлдсэн орон

0  |  0
Top