Бичил чипийн зах зээл дээр эрэлт буурч, хямрал үүсэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

Бичил чип үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний нөөцийн илүүдэлтэй нүүр тулжээ. Учир нь коронавирусний цар тахлын үед өссөн борлуулалтын дараа эрэлт буурсан гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

Чип үйлдвэрлэгч компаниудын борлуулалт 30-50 хувиар буурч байгаа тухай “HMC Investment & Securities” компанийн технологийн судалгааны хэлтсийн дарга Грег Ро онцолсон байна.

Үүссэн нөхцөл байдал нийлүүлэлтийг тогтворгүй болгож, технологийн экспортоос хамааралтай Азийн орнуудын эдийн засагт хохирол учруулж байна. Үүнээс үүдэн зах зээлд үлдсэн компаниуд нэгдэх асуудлыг судалж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top