“Samsung” чипний үйлдвэрлэлд 230 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

БНСУ-ын “Samsung” компани бичил схем хөгжүүлэх засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд чип үйлдвэрлэлд 300 их наяд вон буюу 230 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Дэлхий дээрх томоохон аж үйлдвэрийн төвүүдийн нэг болох зорилготой тус төсөл нь тус компанийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний нэг хэсэг юм. “Samsung” компанийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь 550 их наяд вон буюу 421.7 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Төсөлд тусгаснаар хагас дамжуулагчийн таван үйлдвэр барих ба төсөлд мөн 150 үйлдвэрлэгчдийг мөн татан оролцуулах аж.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлын мэдэгдсэнээр, Сөүл татварын хөнгөлөлт үзүүлэх замаар өрсөлдөх чадвартай өндөр технологийн салбарын хөгжлийг дэмжих бодлого баримталж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top