Газар хөдлөлт: Туркт 912 хүн, Сирид 326 хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

Турк болон Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байна.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы мэдээлснээр, байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 912-т хүрч, 5385 хүн гэмтэж бэртжээ. Аврагчид 2470 хүний амийг авраад байна. Газар хөдлөлтөд нийт 2818 барилга, байшин нуржээ.

Гамшигт өртсөн Сирид амиа алдсан хүний тоо мөн өсөж, 326-д хүрээд байна. Тус улсад нийт нэг мянга гаруй хүн бэртэж, гэмтжээ. Латакиа, Алеппо, Хама, Тартус мужид амиа алдсан хүний тоо өндөр байна. Дамаскийн хяналтад ордоггүй бүс нутгаас газар хөдлөлтийн хохирлын мэдээ орж ирээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top