Сирийн Алеппо хотод газар хөдлөлтийн дараа нурангид дарагдсан жирэмсэн эмэгтэй хүүхдээ төрүүлжээ.
Сирийн аврагчид нярайн амийг нь аварсан ч эхийг нь аварч чадаагүй байна. Эмэгтэй төрсний дараахан амиа алдсан байна.
Олон нийтийн сүлжээнд тавигдсан дүрс бичлэгт аврагч дөнгөж төрсөн хүүг нуранги доороос гаргаж, авч яваа нь гарчээ.
Даваа гарагийн өглөө болсон 7.7 магнитудын газар хөдлөлтийн улмаас Сирид 700 гаруй хүн амиа алджээ.
Сэтгэгдэл ( 1 )
ХЭЦҮҮ БАЙНА ДАА