ГАЗАР ХӨДЛӨЛТ I Нуранги дороос 8000 иргэнийг авраад байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Турк, Сирид эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Үйл явдлыг тоймлон хүргэе.
 

 

  • Мексикийн алдарт аврагч ноход Туркийг зорьжээ. Мексик нь өндөр түвшинд бэлтгэгдсэн эрэн хайх, аврах ажиллагаанд мэргэшсэн нохдоороо алдартай. Тус улс нийт 16 нохойгоо Турк руу илгээгээд байна.
     
  • “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын 500 эмч Сирид ажиллаж байна.
     
  • Турк, Сирийг холбосон хүмүүнлэгийн тусламжийг коридорт хүргэх цорын ганц зам газар хөдлөлтийн улмаас эвдэрсний улмаас Сирид тусламж хүргэхэд хүндрэл учруулж байна гэж НҮБ мэдээлжээ.
     
  • Туркийн батлан хамгаалах яамны мэдээллээр, газар хөдлөлтөд өртсөн бүсэд нийт 7500 орчим цэргийн алба хаагч аврах ажиллагаанд оролцож байна.
     

 

  • БНХАУ-ын Засгийн газар 82 гишүүнтэй аврагчдын баг Туркт буув. Тус баг дөрвөн тусгай албаны нохой, 20 тонн эм хэрэгсэл болон аврах төхөөрөмжтэй иржээ.
     
  • Туркийн 10 мужийг хамарсан газар хөдлөлтийн улмаас 5800 орчим барилга, байшин нуржээ.
     
  • Эдгээр мужид Туркийн онцгой байдлын албаны 60217 аврагч ажиллаж байна.
     
  • “Amazon” компани Турк дэх агуулахаасаа хүнс, эм болон тоног төхөөрөмж хандивлахаар болжээ. Үүнд хөнжил, майхан, хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүн, эм хэрэгсэл орж байна.
     


 

  • Газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон иргэдийг Анталья хотын зарим зочид буудалд байрлуулахаар болжээ. Үүнд зориулж нийт 50 мянган ор бэлдээд байна.
     
  • Одоогийн байдлаар 8000 хүнийг нуранги дороос аварчээ.
     


Дэлхий дээр XXI зуунд болсон томоохон газар хөдлөлтийн тоонд Японд 2011 онд болсон газар хөдлөлт ордог. 9.1 магнитудын газар хөдлөлт, үүнээс үүдсэн цүнамигийн улмаас 22 мянга гаруй хүн амиа алдаж, ор сураггүй алга болсон.

Үүнээс нэг жилийн өмнө буюу 2010 онд Гаитид болсон 70 магнитудын хүчтэй газар хөдлөлт 200-300 мянган хүний амийг авч одсон.

2004 онд 9.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт Индонезийн Суматра аралд болсны улмаас 227900 орчим хүн амиа алдаж, ор сураггүй алга болжээ.

Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт нь 1960 онд Чилид болсон газар хөдлөлт. Чилийн газар хөдлөлтийн хүч нь 9.5 магнитуд байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чинтогтох(178.197.189.116) 2023 оны 02 сарын 09

Нийслэлд нүд ирмэх зуурт босоод байгаа тэнгэр баганадсан барилгууд газар хөдлөлтөд тэсвэртэй гэхэд тунхэцүү байнаа, аль хэдийгээ тэтгэвэрт гарсаг хуучин байшин барилгууд, шинэ нэртэй чанар муутай бетон цутгамалууд хэзээ нурах бол гэхээс үнэхээр айж байна шүү

0  |  0
ЗОЧИН (202.126.90.97) 2023 оны 02 сарын 08

цаашдаа монгол гэрийг орчин үед нь тохируулсан сууц болгох нь хэрэгтэй юм байна. Олон давхар байшингийн хэрэг алга.

0  |  0
Top