Туркийн гамшиг хөрш бүсүүдэд газар хөдлөлтийг идэвхжүүлж болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлт өмнөд болон зүүн зүгийн бүс нутаг, тухайлбал Сөнөсөн тэнгис болон Иракт газар хөдлөлтийг идэвхжүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

Энэ нь газар доорх чичирхийлэл идэвхжих эсэхээс шалтгаалах аж. Ийм хүчтэй газар хөдлөлтийн дараах афтершок хэдэн сараас үргэлжилдэг ба чичирхийлэл хааш чиглэх нь чухал гэж шинжээчид тайлбарлажээ.

Сирид газар хөдлөлтийн үйл явцыг ажиглах тоног төхөөрөмж бараг байдаггүй учир нөхцөл байдлыг бүрэн дүүрэн үнэлэхэд хангалттай мэдээлэл ирдэггүй байна.

Тус бүс нутгийн хувьд 7.7-7.9 магнитудын хүч ховор үзэгдэл биш. Энэ бүс нутаг дэлхий дээрх газар хөдлөлтийн хамгийн эрсдэлтэй бүсэд тооцогддог. Арабын хавтан гурван метр хөдөлсөн нь ч гайхах зүйл биш аж. Хималайн нуруунд газар хөдлөлт хавтанг есөн метрээр хөдлөхөд хүргэж байсан түүх бий.

Шинжээчдийн үзэж буйгаар, ийм хэмжээний газар хөдлөлт Италид газар хөдлөхөд хүргэх боломжтой байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top