Тулад орон сууцанд газ дэлбэрч, ТАВАН ХҮН амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Оросын Тула мужийн Ефремов хотод таван давхар орон сууцны барилгад газ дэлбэрч, 20 айлын байр сүйдсэн байна.

Барилгын нурангин дороос таван хүний цогцсыг гаргаж авчээ. Тус байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Байр сүйдэх үеэр гэмтэж бэртсэн гурван хүний нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа талаар Тула мужийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.

Газ дэлбэрч, сүйдсэн байрны нурангин дор хүмүүс байж магадгүй талаар мөн мэдээлсэн байна.

Дэлбэрэлт уг таван давхар байрны дөрөвдүгээр давхарт болжээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top