Газар хөдлөлтийн улмаас Анатолийн хавтан 10 м хөдөлжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

Италийн Геофизик, галт уул судлалын үндэсний хүрээлэнгийн судлаач Алессандро Амато Турк, Сирид даваа гарагийн үүрээр болсон, сүйрэл дагуулсан газар хөдлөлт Анатолийн хавтанг байрнаасаа 10 м хөдлөхөд хүргэсэн гэж үзэж байна.

Турк болон Сири дэх газар хөдлөлтийн идэвхжил өндөр хэвээр байна. Энэ сарын 6-нд болсон газар хөдлөлт Анатолийн хавтанд зүүнээс баруун чиглэлд 100 км талбайг хамарчээ. Анатолийн хавтан Арабын хавтантай харьцуулахад жилд хоёр см хөдөлдөг ба их хэмжээний энерги хуримтлагддаг байна. Энэ үзэгдлийн цаашдын төлөвийг онолын загварын тусламжтай судлахыг чармайж байна. Сүүлийн жилүүдэд хиймэл дагуул зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжийн тусламжтай түүхэн мэдээллийн судалж, хөрсний хэв гажилтыг үнэлсний дүнд илүү их ойлголттой болсон гэж Алессандро Амато ярьжээ. Гэсэн хэдий ч газар хөдлөлтийг урьдчилан мэдэх боломжгүй хэвээр байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(124.158.113.3) 2023 оны 02 сарын 10

Үнэхээр харамсалтай.

0  |  0
Top