Туркийн орчин үеийн барилгууд ЯАГААД даалуу шиг нурав?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 13


Турк улсад газар хөдлөлтөөр нурсан хэдэн мянган барилгын чанартай холбогдуулан олон нийт дургүйцлээ хүчтэй илэрхийлж байна.

ВВС агентлаг байгалийн гамшгийн үеэр нурсан шинэ барилгуудын талаарх мэдээллийг шалгажээ.

Малатья дахь өнгөрсөн онд ашиглалтад өгсөн шинэ барилгын талаарх олон нийтийн сүлжээгээр түгээсэн сурталчилгаанд "Газар хөдлөлтийн аюулгүй байдлын сүүлийн үеийн шаардлагад бүрэн нийцүүлж барьсан" хэмээжээ. Сурталчилгаанд дээд зэргийн чанартай барилгын материал, чанарын өндөр түвшинд барьсан гэдгийг мөн онцолсон байж. Энэхүү зар сурталчилгааг олон нийтийн сүлжээнээс устгасан байсан ч хэд хэдэн хүн скриншотыг нь дахин интернэтэд байршуулсан байна.

Искендерун боомт хотод нурсан орон сууцны барилга 2019 онд ашиглалтад оржээ. Антакья хотод нурсан орон сууцны барилга мөн л 2019 онд ашиглалтад оржээ. Барилгын нээлтийн арга хэмжээний үеэр барилгын компанийн эзэн “Гуклу Бхче” төсөл нь байршил, барилгын чанарын хувьд бусад барилгатай харьцуулшгүй хэмээн сайрхаж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн байна.

Даваа гарагийн өглөө Турк, Сирийг донсолгосон асар хүчтэй газар хөдлөлтөд барилгын стандартын дагуу баригдсан барилга, байшингууд тэсвэрлэж үлдэх ёстой байсан гэж шинжээчид дүгнэж байна. Хэдийгээр энэ газар хөдлөлтийн хүч сүйрэл дагуулах хэмжээнийх байсан ч стандартын дагуу баригдсан барилгуудыг нураах хэмжээнд хүрээгүй гэж Лондонгийн их сургуулийн коллежийн профессор Дэвид Александер үзэж байна. Түүнчлэн "Газар хөдөлсөн бүсэд чичирхийллийн түвшин дээд хэмжээнээс бага байсан тул бүх нурсан барилга, барилгын стандарт, газар хөдлөлтийн аюулгүй байдлын нормыг хангаагүй гэсэн дүгнэлт хийж болохоор байна" гэж Александер онцолжээ.
 


Барилгын нормыг үл баримталсан

Туркт аюулгүй байдлын өндөр стандартуудыг 1999 онд Измит хотод болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа нэвтрүүлжээ. Тухайн үед 17 мянган хүн амиа алдаж байв. Хожим нь байгалийн гамшиг бүрийн дараа эдгээр стандартыг чангатгаж байсан ба хамгийн сүүлд 2018 онд шинэчилжээ.

Хамгийн сүүлд батлагдсан барилгын норм, дүрмийн дагуу газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд барилга барихдаа ган төмрөөр бэхэлсэн өндөр чанартай бетон ашиглах шаардлага тавьдаг болсон байна. Гэвч эдгээр дүрмийг баримтлах нь ховор. Асуудлын нэг нь хуучин барилгын засвар үйлчилгээ бараг хийгддэггүй бол шинэ барилгад барилгын нормыг мөн муу баримталдагт оршиж байна гэж профессор Александер онцолжээ. Тухайлбал, Япон зэрэг газар хөдлөлтийн идэвхтэй бүс дэх улс орнуудад барилгын маш хатуу нормууд үйлчилдэг.

Яагаад барилгын нормыг үл хайхарсан бэ?

Туркийн Засгийн газар үе үе барилгын “өршөөл” үзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, аюулгүй байдлын нормын гэрчилгээ аваагүй барилгад тавьдаг торгуулиас чөлөөлдөг гэсэн үг. Ийм төрлийн өршөөлийг 1960-аад оноос үзүүлж эхэлсэн ба хамгийн сүүлд 2018 онд ийм арга хэмжээ авчээ. Туркийн сөрөг хүчнийхэн "Барилгын өршөөл нь хүчтэй газар хөдлөлт сүйрэлд хүргэнэ" гэдгийг байнга анхааруулсаар ирсэн байна.
 


Туркийн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтийн бүсэд ийм өршөөлийг 75 мянган барилга барьсан компаниудад олгосон гэж Туркийн инженерүүдийн танхимын Истанбул дахь салбарын тэргүүн, Архитекторуудын танхимын дарга Пелин Пынар Гиритлиоглу онцолжээ.

Сүүлийн үед Туркийн барилгын салбарт хямд өртөгтэй, цаг хугацаа хэмнэсэн “prefabrik” буюу шинэ үеийн угсармал барилгын технологиор газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох Туркийн өмнөд хэсэгт барилга барихыг хориглодог болсон ч энэ дүрмийг баримтлалгүй явсаар иржээ. Ийм технологи барилга угсралтын стандартыг чанд баримтлах, барилгачдын өндөр ур чадвар шаарддаг ба стандарт алдагдах төдийд аюулгүй байдлын эрсдэл нэмэгддэг аж.
 


Газар хөдлөлт болохоос хэдхэн хоногийн өмнө Туркийн хэвлэлүүд парламент нь шинээр баригдсан барилгуудын гүйцэтгэгчдэд нэмэлт хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг батлах гэж байна хэмээн мэдээлж байжээ.

Үүнээс өмнө геологич Желал Сенгор тектоник хавтангуудын хагарлууд дээр орших улс оронд барилгын өршөөл үзүүлэх нь гэмт хэрэг хэмээн мэдэгдэж байжээ. 2020 онд Измирт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа ВВС агентлагийн Турк дэх албаны сурвалжлагчид Измирийн 672 мянган барилга өршөөлд хамрагдсан байсныг олж тогтоосон байна.

Сурвалжлагчид мөн Байгаль орчин, хотын хөгжлийн яамнаас Турк дэх барилга, байшингийн тал хувь буюу 13 сая орчим барилга норм, дүрмийн зөрчилтэй болохыг мөн тогтоожээ.

Сэтгэгдэл ( 45 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR MAXWELL M(197.210.52.98) 2023 оны 05 сарын 20

Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй\nОрганууд бидэнтэй цахим шуудангаар болон шууд холбогдоно уу.\n\nИмэйл: birothhospital@gmail.com\nWhatsapp дугаар: 31648670212\nWhatsapp дугаар: 1 (850) 3137832\nViber: 31648670212\n\n\n\nХүндэтгэсэн\nIntl-ийн зөвлөх үйлчилгээний дарга.\nДР Максвелл С.

0  |  0
Э(59.153.114.232) 2023 оны 02 сарын 19

Зсссс өөрсдийн чинь барьсан барилга ямар гэж кккк

0  |  0
Turkish(45.117.35.66) 2023 оны 02 сарын 14

Монголын маань газар нутаг сайхан шүү❤

1  |  0
SHINE OYUN(129.205.113.158) 2023 оны 02 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
SHINE OYUN(129.205.113.158) 2023 оны 02 сарын 14

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
сэтгэгч(118.221.209.45) 2023 оны 02 сарын 14

газар хөдлөлтөд тэсвэртэй барилгыг японууд мэднэ гэвч дулаан орны барилга хүйтэнд тэсвэргүй. хүйтэн орны барилгыг орос канад хойт европоос л сурах хэрэгтэй

0  |  0
Ard(103.229.121.166) 2023 оны 02 сарын 14

Manai barilguud enemies ch MUU barigdsan, huuchin barilguudiin 1 -r davhruudiig nuraagaad neg Tom talbai bolgoj MASH IKH uurchilsun , daragdaj UHEH YUM bna daa

1  |  0
Zochin(150.129.143.1) 2023 оны 02 сарын 14

Manaih nirgesen hoino ni bish surgamj avaad odoo ajillaasai.

1  |  0
(202.21.107.44) 2023 оны 02 сарын 14

Орон сууцны нэг давхарт дэлгүүр,түрээсэлсэн хийсэн бүх газрыг шалгах ухаан хотын дарга, УИХ-н гишүүдэд байна уу!!!Эсвэл сэтгэхгүй байна уу!!!!

1  |  0
.(192.82.78.187) 2023 оны 02 сарын 19

Төрийн луйварчид яг энэ үед өөрсдийн гэр бүлээ 1т бодно, 2т газар хөдөлвөл аль улсруу алтаа авч явхаа бодно, өөр юу ч биш шүү, юун улныхан

6  |  0
иргэн(66.181.160.9) 2023 оны 02 сарын 14

шинэ барилга сайн гэж эндүүрэх хэрэггүйдээ, тэр экогийн байр нтр бол үнэхээр чанаргүй барилга. ер нь миеэгийн үед газар олгогдож баригдсан барилгуудыг бүгдийг шалгах ёстой. ашиглалтанд ороогүй байхдаа цууралт өгцөн барилгыг хүлээж авсан тохиолдлууд олон.

3  |  0
zochin(49.96.242.161) 2023 оны 02 сарын 19

mgl ger min delhiid amar amgalan yum daa uvug deedes min bidend zuv yum uleesend baharhah yum

3  |  0
irgen(202.9.40.147) 2023 оны 02 сарын 14

MU.iin ZG.Barilgiin yam odoo oroitoogui deeree muu barigdsan.chanargui barilgadaa suuriin huchitgel hiij bur kampaant ajil bolgoh heregtei.Uon noogdol ashig.huuhdiin munge aar saarhanaar edriig ungereej bga darga nar shiidvertei barilgadaa anhaarmaar bn.MUiin EK ch sanal.huseltee helj bolnoo doo.Zugeer shouchin shig l bgd bh uom.Hamgiin auyltai uom gazar hudlelt shuu.Gazriin gagnaas bol mongold bhgui l bolj bga bhaa.

2  |  0
иргэн(64.119.22.156) 2023 оны 02 сарын 14

Доороо үйлчилгээ хийсэн бүх барилгуудыг шалгамаар байна. Ихэнх нь даацын хана нуруучихсан байдаг гэж яриад байдаг. Үнэн худлыг нь тогтоогоод үнэн бол арга хэмжээ яаралтай авах хэрэгтэй

6  |  0
ХАУС(66.181.187.117) 2023 оны 02 сарын 14

1-2 давхар амины орон сууц буюу хаусийг бодолгоор дэмжих хэрэгтэй.Хотын түгжрэл .утаа болон олон асуудал шийдэгдэнэ.\n

4  |  1
D(192.82.84.133) 2023 оны 02 сарын 19

Eco Nyamdavaa odoo zugt zugt haha

2  |  0
Зочин(202.55.188.108) 2023 оны 02 сарын 13

Бид бас анхаарах л хэрэгтэй. Одоо арматур, цемент түүнийг дагаад бетоны үнэ нэмэгдсэн чанаргүй барилгын тоо улам ихсэх магдлалтай болсон.

4  |  0
zochin(202.126.89.194) 2023 оны 02 сарын 19

mongol ger ,ger horoololch saihan shdee zarim neg hun adlaad bdag yum bnlee

2  |  0
Зочин(220.86.232.32) 2023 оны 02 сарын 14

Дотоодын цементийн үйлдвэрээ дампууруулчаад хужаагаас цемент оруулж ирээд багаа шүү дээ!!!Хужаа цемэнт оруулхаа болиоч ээ

7  |  0
жарантай(45.117.35.19) 2023 оны 02 сарын 14

монгол гэр л амар юм дөө өвөг дээдэс минь их ухаантай улс байжээ гэр гэдэг юмыг сэдэж хийсэн.

6  |  3
Zochin(202.55.188.118) 2023 оны 02 сарын 12

Manaid l hotiin tuvduu shavuulaad l heterhii undur barilguudiig shunaltai ni argagui daaluu shig l uruud baigaa um daa. Hotiin zahad ni hangalttai olon hashaatai ailuud baihad tiishee uy ch barihgui hernee tsetserlegt hureelen toiruulaad batalgaatai ugui ni todorhoigui neg l ih undur baishinguud l uruud baidag. Meddeg hynadag baiguulaguud ni tsag hugatsaa l haruulah baih gej huleedeg l ajil hiideg um bish uu.

3  |  0
Ууртай(139.5.217.98) 2023 оны 02 сарын 14

Өмнөговьд туркүүд ирж 15 давхар барилга барьсан, барих аргаа зааж өгөөд явсан, тэр орон сууцууд тэгвэл чанаргүй байрууд юм бндөө. 1 давхарт хүүхэд уйлахад бараг 6,7 давхрбн айлд сонсогддог балай байрууд байдаг

8  |  2
Зочин(192.82.71.99) 2023 оны 02 сарын 13

Манайх туркээсч долоон дор стандарттай газар энд тэнд хөдөлхөөр нэг юм тоо дурьдаад өнгөрдөг улсдаа

4  |  2
Иргэн(192.82.71.99) 2023 оны 02 сарын 13

Тэргүүн чансаагийн байранд ороод 1 сар л болж байна айлууд ханаа өрөмдсөн чинь 2 хана нь цуурсаан авах гэж байвал бодож үзсэн дээр шүү

5  |  2
Монгол(202.126.89.24) 2023 оны 02 сарын 20

Улаан Баатар хот туул гол ,сэлбэ гол, дунд гол гэсэн голуудын дунд хайрган хөрстэй ийм хөрсөнд Өндөр барилга барих боломжгүй шүү !!!! Барилгын суурийг маш сайн хүлээж авч байж дээшээ барих зөвшөөрөл өгдөгч болоосой

11  |  0
Зочин (202.55.188.105) 2023 оны 02 сарын 12

МАНАЙ БАРИЛГАЧИД БҮГД УИХ ГИШҮҮД БАЙГАА ХЭРЭВ БАЙГАЛЫН ГАМШИГ БОЛВОЛ ТЭД БУРУУГҮЙ БОЛНО ЧОЙЖИЛСҮРЭНГЭЭС ЭХЛЭЭД ДАВАГДАШГҮЙ БАЙГАЛЫН ГАМШИГ ГЭЭД Л ӨНГӨРНӨ ДӨӨ

5  |  1
1(203.91.115.52) 2023 оны 02 сарын 11

Олон хавар нэгэндээ гэж

0  |  2
Аюуш(103.212.117.152) 2023 оны 02 сарын 19

Амаараа 8 баллд тэсвэртэй энэ тэр бол ёстой үлгэрштэй . Манай луйварчид яаж хямд муу зардлаар ашиг олох уу гэж л бодно. Хүлээж авч байгаа нөхөд нь яаж мөнгө халааслаад зөвшөөрөл өгөх үү л гэж ажилладаг улаан мөнгөний шуналууд. Хүний амь нас бодох ч үгүй.

14  |  0
Одгэрэл(202.126.90.64) 2023 оны 02 сарын 13

СБД, 8-Р ХОРОО, АМАРЫН ГУДАМЖ, БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ХОЙД ЦАГААН БАЙРНЫ 1 ДАВХРЫГ ГАДАГШ НЬ ӨРГӨТГӨЖ ОЛОН ЦАЙНЫ ГАЗАР, БААР КАФЁ ДЭЛГҮҮР БАРЬСАН. ТЭД ЗҮГЭЭР ӨРГӨТГӨӨГҮЙ, ДОТОР БҮХ ХАНЫГ НУРААСАН. ТУХАЙЛБАЛ ЦАЙНЫ ГАЗАР КАФЁ БААРНУУД МАШ ИХ УУР ЦАН ГАРГАЖ БАРИЛГЫН ХАНАНД ЦУУРАЛТ ӨГЧ БАЙГАА, ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА.

12  |  0
Зочин(150.129.140.169) 2023 оны 02 сарын 12

Тэргүүн чансаагийн барьсан барилгууд цуураад эхэлсэн шүү.

4  |  1
Марал (103.10.21.249) 2023 оны 02 сарын 11

Миний сэтгэл муу байна

0  |  0
Duc(59.153.115.138) 2023 оны 02 сарын 19

Хуучин Улаанбаатарын барилга яагаад хоорондоо зайтай байсны учир нь барилгын өндрөөс нь хамаарсан нормтой байсантай холбоотой гэж мунхаглан бодном. Одоо ч Барилгын норм ба дүрэм гэж олон л юм бий. Харин хэдий хэмжээний барилга, нөгөөгөөс ямар зайтай байх, гэнэт барилга нурвал яах вэ гэсэн заалт байдаг юм болов уу? Нөгөө төлаас барилгачид маань төнгө л бодохоос хийж байгаа ажлаа хүний төлөө юм шүү, аюбулгүй, эрсдэлгүй байх ёстой гэсэн сэтгэл огт үгүй болсон. Энэ л бидэнд аюул тарьж байна даа.

12  |  1
Х(192.82.74.172) 2023 оны 02 сарын 13

Байрны доод давхарт үйлчилгээ явуулж байгаа газрууд даацын хана нурааж байгаа, айлууд засвар хийхдээ даацын хана нураасан эсэхийг шалгаачээ

9  |  1
Иргнэ(192.82.74.172) 2023 оны 02 сарын 12

Даацын хана нураасан хэдэн байр байгааг шалгаач

6  |  0
Зочин(202.9.40.246) 2023 оны 02 сарын 14

Бага тойргийн барилгууд нурах гэж байгаа шүү.

10  |  0
Tseng(139.5.219.77) 2023 оны 02 сарын 14

Манайд ийм юм болох магадлал 90%. Яагаад гэвэл урдаас орж ирсэн чанаргүй арматур болон цемент мөн манай чанаргүй цемент. Саяхан нээлттэй сонсголын үед Гарамжав гэх эмгэн манайх сайн чанарын цемент үйлдвэрлэж бгаа гэж бүлтэрсэн шүү дээ. Үүнийг шалгах ч лөөлөө л байх даа. Энэ нь дараа нь хичнээн хүний аминд хүрэхтйг бурхан л мэдэх байх даа.

8  |  3
mnbvcб(176.66.87.78) 2023 оны 02 сарын 12

Маш хатуу шалгалт хийгээч...

4  |  0
Жирийн иргэн(202.9.47.37) 2023 оны 02 сарын 14

40 .50 МЯНГАТЫН БАРИЛГУУДЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨНД ОРУУЛЖ ЧАНАРТАЙ БАРИЛГУУД БАРИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА .

10  |  4
зочин(183.177.99.230) 2023 оны 02 сарын 12

Манайх ч ялгаагүй хотод газар хөдлөвөл бас л даалуу шиг ханраад л нурна шүү дээ ихэнх нь хульхи барилга манайхны барилга

8  |  0
Зочин(59.153.113.42) 2023 оны 02 сарын 19

Хөдөө гэрээ бариад суух шиг сайхан амьдрал алгаа гэдгийг ойлголоо

14  |  0
зочин (202.179.26.206) 2023 оны 02 сарын 19

МУУ ХЯМД ЦЕМЕНТЭЭР БАРЬСАН СУУРЬ МУУТАЙ, МУУ ЦЕМЕНТ БҮХИЙ БЕТОНООР СУУРИЛСАН БАРИЛГА АМАРХАН НУРЖ БАЙНА!!!!!!! ГАМШИГ БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ХҮНИЙ АМЬ ҮРЭГДЭЖ ЯМАР ХАРАМСАЛТАЙ БЭ!!!!!! МУУ ЧАНАРГҮЙ ЦЕМЕНТИЙГ БАРИЛГАД АШИГЛАХГҮЙ БАЙХ ТАЛ ДЭЭР ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ. ЧАНАРТАЙ ЦЕМЕНТЭЭР БАРИЛГЫГ БАРИХ СТАНДАРТЫГ БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНААС ХУРДАН ГАРГААЧЭЭ. ЧАНАРГҮЙ ЦЕМЕНТ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙГАА КОМПАНУУДЫГ ХААХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ.

13  |  1
иргэн(124.158.68.208) 2023 оны 02 сарын 13

СБД 3р хороо 19 ,20, 21 байруудын 1 давхарын өргөтгөл, дэлгүүр зэрэг даацын хана эвдэлсэн байгааг засуулж тус болооч ОБЕГ болон мэргэжлийн байгууллага гэж байгаа бол. хүн явуулаач гуйя олон хүний амь аврах буянтай ажил болно шүү

3  |  0
Арматур (220.195.75.160) 2023 оны 02 сарын 14

Барилгын гол яс болох арматурын орцны хамгийн өндөр үнэтэй элементүүд болох хром марганец зэргийг хийхгүй байхад маш их үнийн зөрөө, аюулгүй байдал бат бэхийн чанарт эрс тэс зөрөө гарна. Туркийн мэргэжлийн хяналтыг сүрхий байх гэж бодсон үгүй л юм бн

9  |  0
Арматур (220.195.75.160) 2023 оны 02 сарын 13

Барилгын гол яс болох арматурын орцны хамгийн өндөр үнэтэй элементүүд болох хром марганец зэргийг хийхгүй байхад маш их үнийн зөрөө, аюулгүй байдал бат бэхийн чанарт эрс тэс зөрөө гарна. Туркийн мэргэжлийн хяналтыг сүрхий байх гэж бодсон үгүй л юм бн

5  |  0
зочин(139.5.216.205) 2023 оны 02 сарын 13

БАРИЛГЫН ДААЦЫН ХИЙЦЭД БАТ БЭХ МАРК НЬ ХҮРЭХГҮЙ ХЯТАДЫН ХУЛХИ ҮНС НУРАМ СААРАЛ ШОРОО ХОЛЬСОН ЦЕМЕНТЭЭР БАРЬСАН БАРИЛГА МОНГОЛД МАШ ОЛОН БАЙГАА. ИЙМ БАРИЛГАУУД 4-5 МАГНИТУДЫН ЧИЧИХИЙЛЭЛД БҮРЭН НУРАХ НЬ ХЭНДЧ ОЙЛГОМЖТОЙ ХЯТАДЫН ХУЛХИ ЦЕМЕНТИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТЭРГҮҮН Б.БААТАР ГЭДЭГ ЭТГЭЭДЭЭС ЭХЛЭЭД ОДООГООС НЭРСИЙНХ НЬ ЖАГСААЛТЫГ ГАРГАЖ БАЙХ НЬ ЗӨВ

10  |  0
Top