Газар хөдлөлтөөс хойш 222 цагийн дараа эмэгтэйг аварлаа

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 15

Туркийн зүүн өмнөд Кахраманмараш мужид болсон газар хөдлөлтөөс хойш 10 хоног нурангид дарагдаад байсан нэгэн эмэгтэйг аварчээ.

“TRT Haber” сувгийн мэдээллээр, 42 настай Мелике Имамоглу гэгч эмэгтэйг 222 цагийн дараа амьд үлдэж чаджээ.

Үүнээс өмнө Адыяман мужид мөн гайхамшиг тохиосон байна. Фатма Гюнгёр гэгч 77 настай эмэгтэйг нуранги дороос 212 цагийн дараа гаргаж авсан байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн байна.

-Антакья хотод 209 цагийн дараа нэгэн хосыг аварсан бол Адиваман мужид 207 цагийн дараа 45 настай эрэгтэйг, Кахраманмараш мужид 205 цагийн дараа 35 настай эмэгтэйг, Антакья хотод 201 цагийн дараа 26 настай бүсгүйг мөн аварчээ.

-Газар хөдлөлт болсон бүсэд 175 мянга гаруй майхан, 5400 чингэлэг байршуулаад байна.

-Ирэх сард Турк улс 30 мянган айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлнэ гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.

-Газар хөдлөлтийн улмаас гэмтэл, бэртэл авсан нийт 13208 хүн одоогоор эмнэлэгт эмчлүүлж байна.

-Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, газар хөдлөлтийн улмаас тус улсад 35418 хүн амиа алджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top