2023 онд Монголд ган, Энэтхэгт үер болно гэж зөгнөжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 01

Туркийн байгалийн гамшиг судлаач, профессор Хвалун Эржан 2018 онд таван жилийн дараа Туркт хүчтэй газар хөдлөлт болно гэдгийг урьдчилан хэлж байжээ.

Тэрээр 2035 онд Туркт дахин хүчтэй газар хөдлөлт болно гээд, 2045 онд 8 баллын хүчтэй газар хөдлөлтөөр Истанбул хот сүйрнэ гэж “зөгнөсөн” байна.  

Олон улсын усан мандлын мониторингийн консорциумын эрдэмтэд 2023 онд болох байгалийн гамшгийн илтгэл бэлтгэн гаргалаа. Тэд Өмнөд Атлантикт гурав дахь жилдээ дараалан Ла-Ниньо хэмээх далайн хүйтэн урсгалын үзэгдэл давтагдах тул дэлхийн цаг уур эрс өөрчлөгдөнө гэж тэмдэглэжээ. Мөн дэлхийн агаарын дундаж хэм 0,56°С нэмэгдэж, зарим гол ширгэх бол зарим нь үерлэх гэнэ. 2023 онд Америк, Канадын хөндий, ОХУ-ын баруун хэсэг, Монгол, Хятадын зарим аймагт ган гачиг гарч, усны дутагдалд орно гэж таамаглажээ. Уралын нуруу, Аляск, Өмнөд Америкт хуурайших бол Пакистан, Энэтхэг, Индонези, Бразил, Гайанад энэ жил том үер буух ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэхэ шааа(59.153.114.46) 2023 оны 03 сарын 03

Шааа

0  |  1
Хэхэх шаа(59.153.114.46) 2023 оны 03 сарын 01

Хэхэх

0  |  0
Top