Букингемийн ордныг ноосон утсаар нэхжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

 

Их Британийн 93 настай Маргарет Симен гэгч өндөр настан хааны Букингемийн ордныг ноосон утсаар нэхжээ.

Норфолд гүнлэгийн нийслэл Норич хотын гар урчуудын үзэсгэлэнд тавигдсан энэхүү нэхмэлийн урлагийн бүтээл нь 2.4х1.5 м хэмжээтэй. Букингемийн ордныг нэхэхэд Маргарет найман сар зарцуулжээ. Тэрбээр энэ бүтээлээ нүдний хоёр мэс засалд орох хооронд хийсэн байна.

Хоёр жилийн өмнө Маргарет хааны Сандрингем ордны хувилбарыг мөн нэхэж байжээ. Энэ бүтээлийнхээ ачаар хатан хаан Элизабеттай танилцаж байсан гэнэ. Харин Букингемийн ордон нь түүний сүүлийн ийм том хэмжээний бүтээл нь юм.

Маргарегт Симен нэхмэлүүдээ борлуулж, буяны ажилд нийт 120 мянган ам.доллар хандивласан байна.

Сандрингем ордон

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top