АНУ-ын Батлан хамгаалах яам НАТО-ийн зэвсгийн зураг бүхий хөзөр гаргахаар төлөвлөж байна талаар “The New York Times” эх сурвалж дурдан мэдээлжээ.
Ингэснээр НАТО-ийн зэвсэг авч буй орнуудын цэргүүдэд тулааны талбарт өөрийнхөө зэвсгийг дайсныхаас ялгахад хялбар болгох зорилготой. АНУ-ын армийн бие бүрэлдэхүүнийг бэлтгэх, цэргийн номлол боловсруулах газрын төлөөлөгч хошууч Эндрю Харшбаргерын тодруулснаар, хөзрийг НАТО-ийн зэвсэг худалдан авдаг НАТО-ийн гишүүн бус орнуудад зориулан гаргах аж. Хөзөрт 52 танк, хуягт тээвэрлэгч, ачааны тэрэг, их буу болон бусад зэвсэглэлийг дүрсэлсэн байна. Эдгээрийн дунд Киевт нийлүүлсэн зэвсэг байгаа гэнэ. Тухайлбал, гилийн зургаагийн хөзөрт “HIMARS” системийг дүрсэлжээ.
20 жилийн өмнө Пентагон Саддам Хусейн болон түүний ойрын хүрээллийнхний хөрөг бүхий хөзөр гаргаж байв.
Сэтгэгдэл ( 0 )