Израилийн арми Газын зурвас дахь ХАМАС хөдөлгөөний цэргийн дэд бүтцэд цохилт өгчээ. Энэ нь Газын зурвасаас пуужингуудыг хөөргөсний хариу үйлдэл аж.
Сөнөөгч онгоцнууд ХАМАС террорист хөдөлгөөний цэргийн хяналтын цэг, зэвсгийн агуулах, зэвсэг үйлдвэрлэдэг газар болон сургалтын төв рүү цохилт өгсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Цохилт ерөнхийдөө зэвсэг үйлдвэрлэдэг газрыг чиглэсэн байна.
Израилийн өмнөд хэсэгт өчигдөр өглөө /2023.05.02/ агаарын түгшүүрийн дохио дуугарч эхэлсэн талаар тус улсын Батлан хамгаалах хүчин мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )