Газар хөдлөлтөд өртсөн Юньнань мужаас 11 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 04

БНХАУ-ын Юньнань мужийн Баошань хотын эрх баригчид газар хөдлөлтийн бүсээс 11 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Тус хотын онцгой байдлын албаны мэдээллээр, аврах ажиллагаанд нийт 2.4 мянган онцгой байдлын алба хаагчийг дайчилсан байна. Урьдчилсан дүнгээс үзвэл, газар хөдлөлтийн улмаас 2.8 мянган барилга, байшинд гэмтэл гарчээ. Тус хотод 38 мянган хүний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ шуурхай авч, нийт 34 түр хорогдох байранд байрлуулаад байна. Газар хөдлөлтийн улмаас хүний амь хохироогүй байна. Гурван хөнгөн гэмтэл авчээ.

Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөл судлалын төвийн мэдээллээр, өнгөрсөн мягмар гарагт 935 мянган хүн амтай Баошань хотоос 35 км-т 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Голомт нь 40 км гүнд бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.94.186) 2023 оны 05 сарын 07

Hurdan shuurhai arga hemjee avch hunii ami nas ersdeegui !! Mundag bna

0  |  0
Зочин(202.9.46.161) 2023 оны 05 сарын 05

Сайхан сонирхолтой мэдээ байна.

0  |  0
Top