Байгаль нуур орчим 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 08

Байгаль нуур орчим 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай Буриад Улсын Онцгой байдлын алба мэдээлжээ.

Газар хөдлөлт ням гарагт орон нутгийн цагаар 22.07 цагт болжээ. Газар хөдлөлтийн голомт Оймур тосгоноос 22 км зайд бүртгэгдсэн байна. Газрын чичирхийлэл Буриадын хэд хэдэн дүүрэг болон Улаан-Үд хотод мэдрэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top