Хүүхдийн талаарх сонирхолтой баримтууд

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 01

Бяцхан урс маань бидний амьдралыг тааварлашгүй сонирхолтой, заримдаа бүр галзуу, гэхдээ дэндүү аз жаргалтай болгодог. Дэлхий дээр нялх хүүхэд шиг эмзэг зүйл үгүй. Бяцхан хүүхдүүдийн талаар том хүний мэддэггүй олон сонирхолтой зүйлийг эрдэмтэд баталсан байдаг байна.

-Европт залуус дунджаар 29 насандаа анх эцэг, эх болдог бол Энэтхэг зэрэг Азид арай эрт 18 насандаа болдог байна.

-Нигерид төрөлт хамгийн өндөр байдаг. Нигери эмэгтэй дунджаар найман хүүхэд төрүүлдэг бол Сингапурт энэ үзүүлэлт хамгийн доогуур байдаг. Тус улсад арван эмэгтэйд найман хүүхэд ногддог.

-Солонгост хүүхдийн насыг төрсөн өдрөөс нь бус эхийн хэвлийд олдсон өдрөөс нь тооцдог.

-Дөнгөж төрсөн хүүхдийн биед нэг аяга цус л байдаг.

-Хүүхдийн цусны бүлэг нь эцэг, эхийн аль нэгнийхтэй нь тардаг эсвэл эцэг, эхийн цусны бүлгийн нийлбэр нь байдаг. Тиймээс хоёрдугаар бүлгийн цустай эх, нэгдүгээр бүлгийн цустай эцгээс гуравдугаар бүлгийн цустай хүүхэд төрөх нь элбэг тохиодог байна.

-Дөнгөж төрсөн хүүхдийн уйлах чимээ бусад төрлийн чимээнээс хүний тархинд сэтгэл хөдлөлийг дохиог сэрээдэг байна. Ямар ч эмэгтэй хүний тархи хүүхдийн уйлах чимээг соргог хүлээн авахаар “програмчлагдсан” байдаг байна.

-Бяцхан хүүхдүүд том хүнээс гурав дахин илүү амтлах чадвартай байдаг.

-Хүний нүдний хэмжээ төрснөөсөө үхэх хүртэл өөрчлөгддөггүй бол бусад эрхтнүүд хүүхэд өсөхийн хэрээр томордог байна.

-Хүүхэд хэлд орохоосоо өмнө хүний үг, яриаг ойлгож эхэлдэг.

-Хүүхэд төрснөөс хойш гурван долоо хоногт нулимс гардаггүй. Тэгэхээр тэд уйлдаггүй зөвхөн хашхирдаг гэсэн үг.

-Хүүхдийн тархи биед орсон глюкозын 50 хувийг хэрэглэдэг тул тэд удаанаар унтдаг.

-Төрсний дараа хүүхдийн араг яс 300 гаруй яснаас бүрддэг. Өсөлт, хөгжлийн явцад зарим яс нийлэн ургадаг тул том хүний араг яс 206 орчим яснаас бүрддэг.

-Хүүхдийг горшок хэрэглэж сурах хүртэл эцэг, эхчүүд 8000 орчим живх худалдан авдаг.

-Эрүүл нярайн жин нэг жилийн дотор гурав дахин нэмэгддэг.

-Зурагт хүүхдийн оюуны хөгжилд нэмэр болдоггүй байна. Учир нь бяцхан хүүхдүүд зөвхөн тэдэнд хариу үйлдэл үзүүлдэг зүйлд л хариу үйлдэл үзүүлдэг. Тиймээс эцэг, эхтэйгээ тоглох нь тэдний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг байна.

-Эрт дээр үеэс хүмүүс янз бүрийн тоглоом хийдэг байжээ. Археологичид Египет, Хятадад эртний хүмүүсийн хэрэглэж байсан тоглоом илрүүлжээ. Энэтхэгт МЭӨ 3000 онд хамаарах тоглоом олдож байсан.

-Дөнгөж төрсөн хүүхэд улаан, ногоон өнгийг хялбар ялгадаг бол цэнхэр өнгийг ялгадаггүй байна.

-Төрөөд дөнгөж нэг хонож буй охид дэргэдэх хүний царайг сонирхон хардаг бол хөвгүүд хөдөлгөөнийг нь ажигладаг байна.

-Хүүхэд 4-6 сартайдаа усанд рефлексээрээ сэлдэг. Үүнээс хойш шинээр суралцахаас өөр аргагүй.

-Хүүхэд гурван нас хүртэлх үйл явдлыг санадаггүй. Судалгаанаас үзвэл, хүүхдүүд нэг ойтой байхад нь тохиолдож байсан зүйлсийг санах чадвартай ч өсөхийн хэрээр залуу насных нь ой санамж бүрэн арилдаг байна. Гэхдээ насанд хүрсэн хүн бүр бяцхан үрс бүрийн хүүхэд нас үнэхээр аз жаргалтай байлгахын тулд бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top