Энэ жилийн чөлөөт бөхийн дэлхийн аваргын тэмцээн есдүгээр сард Сербийн нийслэл Белград хотод болно. Тус тэмцээнд оролцох Монголын шигшээ багийг тодруулах сорилт барилдааныг ирэх долоодугаар сарын 29-30-ны өдрүүдэд СТО-нд зохион байгуулах шийдвэрийг Монголын чөлөөт бөхийн холбооноос гаргасан нь багш дасгалжуулагч, тамирчдын дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Учир нь энэ жилийн улсын аварга болсон тамирчид ДАШТ-д оролцох нь гээд бэлтгэлдээ гараад байжээ. Тэд гэнэт сорилт барилдаан зарласныг эсэргүүцэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэн. Харин өнөөдөр П.Орхон, Т.Тулга, Т.Түвшинтулга, Б.Болортуяа тэргүүтэй улсын аварга болсон тамирчидын төлөөлөл “Монгол ньюс” компани дээр хэвлэлийн бага хурал хийлгэж, тулгараад байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Сорилт барилдаанаас гадан Монголын чөлөөт бөхийн холбооны үйл ажиллагааг шүүмжилж, удирдлагуудыг нь солих хүсэлтэй байгаагаа ярилаа. Нэг үгээр хэлэхэд чөлөөтийнхний тэсвэр алдарч, тэмцлийн хэлбэрт шилжиж байгаа нь энэ байв.
ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Түвшинтулга энэ үеэр “ДБНХ-ны хуваарьт бүтэн жил болох тэмцээн уралдааны болох газар, цаг бүх юм тодорхой байдаг. Гэтэл манай улсын хувьд тэмцээнүүд нь Дэлхийн холбооноос зөрж явдаг. Манайх зарчмаа зөв гаргах хэрэгтэй байна. Улсын аваргаа хийгээд, аварга болсон нь Азийн аваргад явна, ДАШТ-д явна гэх мэтээр журам нь тодорхой байх хэрэгтэй байна. Тэгвэл тамирчдад ч, багш нарт ч амар. Энэ журам нь ойлгомжгүй болохоор бүгд бухимдалтай болж байна. Холбоогоо зөв шударга болоосой, болох байлгүй гэж тамирчид маш удаан хүлээсэн. Өөрсдийнхөө төлөө болон чөлөөт бөхийн ирээдүй хойч залуучуудын төлөө байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй боллоо. Тэмцээн уралдааны зардал мөнгөө тамирчид дандаа хувиасаа гаргаж байна. Шигшээ багаас ямар ч тусламж дэмжлэг байхгүй. Тэгээд л гуйна. Спортод хайртай олон хүн байдаг. Гэхдээ нэг удаа тусалсан ч үргэлж зардал гаргаад байх хэцүү шүү дээ. Тамирчдад маш их төвөг учруулдаг энэ тогтолцоогоо холбоо өөрчлөхгүй байна. Чансаа олгох тэмцээн гээд оролцох ёстой тэмцээн олон. Хамгийн ойрхон улсад тэмцээн болоход л 5-6 сая төгрөг хэрэгтэй. Гэтэл зардал мөнгөнөөс болоод тэмцээнд явж чадахгүй үлдэж байгаа тамирчид байна. Тэд хохироод л үлддэг. Шигшээ багийнхаа дасгалжуулагч нарынхаа байр суурийг сонсдоггүй. Тамирчдад хамгийн ойр хүмүүс бол тэд. Гэтэл тэднийг тоохгүй, үгүйсгэдэг. Хэрэв амжлт гаргахгүй бол тэд л хамаг шүүмжлэлийг хүлээн авдаг. Ингэж болохгүй. Тэдэнд эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй. Шигшээ багийн багш нар тэмцээнд явах тамирчдыг шийддэг, нөлөөлдөг байх ёстой. Мэргэжлийн зөвлөл гэж холбоонд ямар ч хэрэг байхгүй. Тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Тамирчид энэ холбоог сэтгэлтэй, ажлаа мэддэг хүмүүс цааш нь авч яваасай гэж хүсэж байна. Тамирчид бол амжилт гаргаж чадна. Хамгийн гол нь тогтолцоо нь зөв баймаар байна. Энэ жил маш чухал жил. Олимп хаяанд ирлээ. Асуудлаа хурдхан цэцглэх шаардлагатай” гэлээ.
Сэтгэгдэл ( 9 )
Энэ т1 капиталист нийгэм сонгосон өөрсдөд чинь л буруутай ш дээ.Энэ нийгэмд спорт гэж байхаа болино.Зөвхөн бизнэс нэртэй луйвар шүү дээ.
Тамирчидаа та нар авилга хээл хахуульд идэгдсэн энэ нийгмийг өөрчлөх үгүй гээр юу ч олж долоохгүй гэдгээ ухаар.