Заавал англи хэл мэддэг байж монгол хүн байх ёстой гэж үү!

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 06 сарын 30

Англи хэлийг гуравдугаар ангиас заана, заахгүй гэсэн хэрүүл нийгмийг талцуулж байна. Гэтэл хүүхэд өөрөө “Би англи сурахгүй” гэвэл яах юм бол? Энэ талаас бодож үзсэн хүн байна уу. Гэсэн атал хүүхдийн эрх гэж цөмөөрөө орилно.

Хэрэв хүүхэд “Би англи хэл сурахгүй” гэвэл түүнийг  сургуулиас хөөх үү, яах юм бол? Хүүхэд өөрөө саналаа хэлээд “Би англи хэл үзэхгүй, харин хятад, орос хэл, эсвэл герман хэл  сурмаар байна” гэвэл  яах вэ. Гэтэл хуульдаа англи хэлийг шүтэж, бүр хуульчлан тогтоох гэж зүтгүүлнэ  гэдэг монголчууд өөрсдөө тэнэг байгаагийн  жишээ юм биш үү. “Монгол хүүхдүүдийн англи хэл сурах эрхийг хяхан боогдууллаа” гэсэн орилоон, чарлаан одоо ч сошиалд давлагаалж байна.

Заавал англи хэл мэддэг байж монгол хүн байх ёстой юм уу. Барууныханд сөгддөг, өөрсдийгөө барууны мундаг боловсролтой гэж дөвийлгөдөг хүмүүс байдаг л даа. Гэхдээ  үр хүүхдээ багаас нь англи хэл сургана гэж туйлширч боломгүй.

Энэ тохиолдолд харин ч ингэж хуульчлахын эсрэг зүтгэсэн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Учрал нарын зөв юм биш үү. Ирээдүйд хятад хэлтэй хүн англи хэлтэй хүнээс илүү хэрэг болж болно. Хятад хэл мэддэг байснаас  герман хэл мэддэг байсны ач тус илүү байхыг хэн мэдлээ.

Яагаад заавал англи хэлийг шүтэх ёстой гэж. Англи хэл өнөөдөр компьютерийн программд хэрэглэгддэг гэлээ ч улс орон дотроо өөрийн сүлжээг бий болгосон бол түүний хэрэг юун. Манайхны гадныханд тал засах, тэр тусмаа барууныханд долигонохын нэг жишээ нь англи хэлийг төгс сурах гэж ойлгодог явдал байх шиг ээ. Тэгсэн атлаа монгол хэлээ төгс мэдэхгүй. Монгол хэлний шалгалт өгсөн хүүхдүүдийн 15.7 хувь нь 400-гаас доош оноо авсан байх жишээтэй. Зургаан хүүхэд тутмын нэг нь монгол хэлээ мэдэхгүй байна гэсэн үг шүү дээ.

Энэ аюул биш гэж үү. Математикийн шалгалтыг 100 оноогоор дүгнэхэд монгол хүүхдүүдийн дундаж нь 27 байх жишээтэй. “Яана даа” гэж халаглаж буй хүн алга. Энэ чинь зүгээр л “дебиль” гэсэн үг биз дээ.Яаж ч бодсон  40 онооноос доош авна гэдэг уучлаарай, дебиль гэсэн үг. Монголын боловсролын систем ийм л байна. Тэгээд англи хэлийг хоёр дахь хэл болгож заана гээд давшлаад байдаг. Хуульдаа тэгж оруулна, бүр хуульчилна гээд зүтгээд байдаг. Ийм тэнэг байхдаа ч яах вэ дээ. Төрөлх хэлээ төгс сураагүй бол монгол хүн гэхэд хэцүү. Монгол байхад, цааш оршин тогтноход  ч бэрх  биз дээ. Тийм үү, үгүй юу.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.65.120) 2023 оны 07 сарын 06

Монгол хэлээр ярьж, бичиж, унших ухаан олоогүй байгаа энэ үед англи хэлний талаар ярихын оронд ирээдүйдээ боломж олговол яасан юм бэ.

0  |  0
mnbvcб(88.116.92.142) 2023 оны 07 сарын 01

Нэрэндээ таарсан дурак байндаа энэ сэтгүүлч...

0  |  2
1(202.21.107.38) 2023 оны 07 сарын 01

zass bitgii balairaad bai

0  |  1
Уншигч(66.181.161.232) 2023 оны 06 сарын 30

Монгол улс цаашид оршин тогтнохын тулд, хөгжихийн тулд, тамын тогооны амьдралаас салахын тулд, гуравдагч хөршүүдтэй харилцаатай болохын тулд англи хэл зайлшгүй сурах ёстой юм шүү. Энэ бол сайн дурын асуудал биш, хойд урд хөршөөс зөвшөөрөл авдаг ч юм биш, ахын сэтгэлд юм хийчих тухай асуудал бол бүүр ч биш.

0  |  0
111(202.179.24.89) 2023 оны 07 сарын 01

хэл бол хэрэглээ,заавал албадах шаардлагагүй харин эх хэлээ төгс эзэмших хэрэгтэй сүүлийн үеийн мэдээ зарим зүйлийг нэг уншаад ойлгоход хэцүү ямар ч найруулга утгагүй үгийн цуглуулга л гэсэн үг

1  |  0
Зочин(150.129.141.169) 2023 оны 07 сарын 01

Англи хэл сурчвал хэрэгтэй сурахыг хүсэхгүй бгаа хүмүүс нь сурахгүй байх болношдээ амруу нь албаар чихээгүй гэдгийг л ойлогчих

0  |  1
Иргэн(64.119.21.254) 2023 оны 07 сарын 02

20 гаран жил гадаадад амьдарсан дүү маань ”Манай хүүхдүүд бүгд гадаад хүүхэд болчихлоо. Тэд Англиар сэтгэж, ярьж, соёлжсон. Эцсийн эцэст эх хэл маань л бидний дархлаа, Монгол үндэстэн гэх гол эрхэм зүйл байдаг юм байна” гэж хэлэв. Үнэн шүү

1  |  0
Иргэн(66.181.178.29) 2023 оны 07 сарын 01

Маш зөв. Дандаа туйлшрана. Англи хэл мэдэх нь хамгийн чухал уу Дэлхийн нийтээр матемаик физик байгалийн ухааны тэргүүлэх зэрэгт тавьж байгааг наад сошиалын хдэн малнууд ойлгохгүй. Толгой сайтай хүүхдүүд наад хэлийг чинь аяндаа сурчихдаг юм

2  |  0
зочин(202.9.46.56) 2023 оны 07 сарын 01

Гадаад хэл бол хэрэглээ. Хэн ямар хэл сурах нь тухайн иргэний эрх. Үндэсний хэл, уламжлалт соёлоо сайн мэдэж байж л улс орон хөгжинө гэж мунхаг би боддог шүү.

1  |  0
иргэн(66.181.168.8) 2023 оны 07 сарын 01

Бүр өөр хэл сурья гэвэл эрхийг нь боомилах уу.

2  |  0
irge. (192.82.87.195) 2023 оны 07 сарын 01

Яг л тийм шүү монголоо сураагүй хүүхдүүдийг англи хэлсур гэж хуульчлахаар тэнэгтэж бга нөхөд амьдралд ойрт орчноо мэдэр ирээдүйг хар

2  |  1
Top