Сүүлийн үед нэгэн сүмочийн зураг олон нийтийн сүлжээнд шуугиан тарьж байна.
Дээд зиндааны нэгэн бөх найрын ширээний ард суух бөгөөд өмнө нь үнсний сав, тамхины окурка харагдаж байсан гэнэ. Арай ч дээ гэж сэтгэлээр унах фэн байгаа бол “Ийм жижиг зүйлийг зүгээр орхичооч” гэх хүн ч байна.
Ер нь нэг их хол биш дээр үед сүмочид төдийгүй хэн бугай нь ч олон нийтийн газар тамхи татах нь жирийн үзэгдэл байлаа.
Тэр байтугай Кокүгикан бөхийн өргөөний урд талын үнэтэй суудлуудад тамхи татаж болдог байсан нь саяхан. Сүмочид ч хувцас солих өрөөндөө баагиулаад сууж байдаг байсан сан.
Харин Японы сүмо бөхийн холбооноос 2005 онд Кокүгикан ордныг Тамхигүй бүс хэмээн зарлаж, үнсний савнуудыг хураан авсан билээ. Гэхдээ бөхчүүд доод давхрын хувцас солих өрөөндөө татсаар байсан ч 2007 оны Хаврын тэмцээнээс холбоо тамхийг бүр мөсөн хорьсон юм. Ингээд хувцас солих, бие халаах өрөөний дэргэд байх коридорт үнсний сав тавьсан юм. Барилдааны өмнө, дараа бөхчүүд энд тамхи татаад зогсож байдаг байлаа.
Гэвч найрааны хэрэг гарснаас хойш бөхчүүдийг тамхи татах цэг дээр найраа хийх нь гээд бас хориглосон. Одоо бөхчүүд тамхи татахын тулд шатаар дээш гарч, тамхи татах цэгт очих шаардлагатай. Хөдөө орон нутагт тойргийн барилдааны үеэр ч мөн адил, дүрэм чангарсан.
Холбооны нэгэн ояката “Тойргийн барилдааны заал танхим бүгд тамхи хориотой. Тамхи татдаг бөхчүүд нууцаар татаж байгаад баригдвал хэл ам гарах тул ойрхон газарт тамхины цэг байгуулахаас өөр аргагүй болдог “ гэж ярьж байна.
Сүмогийн дэвжээ болгон тамхины өөр өөр дүрэмтэй гэх үү, оякатагаасаа хамаарна. “Тамхи татвал хөөнө” гэсэн хатуу дүрэмтэй дэвжээ ч эрт үед байдаг байж. Өглөө бөхчүүдийн бэлтгэлийг харангаа тамхи татаад суудаг ояката ч бий. Ер нь ояката тамхи татдаг бол бөхчүүдээ ч тамхи татахад юм хэлэхгүй гэсэн үг. Бэлтгэлийн танхимын буланд үнсний сав тавиад, бэлтгэл дуусаад бөхчүүд нь ил тод тамхи татдаг дэвжээ ч бий.
Урьдын аваргуудаас жишээ авахад Точинишики, Анхны Ваканохана, Кашивадо, Точиноүми, Саданояма нар тамхичин байлаа. Чиёонофүжи тамхинаас гарсныхаа дараа ёкозүна болж байв. Сүүлийн үеийн аваргууд дунд ч тамхи татдаг хүн байгаа ч тамхичин бөхчүүдийн тоо цөөрч байна. Жюүрёо, дээд зиндааны бөхчүүдийн 10 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий.
Сүмочдын хувьд тамхи татахгүй бол биенд сайн нь ойлгомжтой ч тамхи татдаг бөх ёкозүна болж чадахгүй гэвэл худлаа болно. Мэргэжлийн бейсбол, хөлбөмбөгт ч тамхи татдаг тамирчин цөөнгүй байдаг. Хууль зөрчиж байгаа хэрэг биш тул тамхи татах эсэх нь хүний эрх. Гэхдээ алдартай аварга, арслан, цолтой бөхчүүдийг шүтэн биширдэг хүн олон тул фэнүүдийнхээ өмнө ядаж тамхи татахгүй байх хэрэгтэй гэж хэлэх ояката ч байна.
Сэтгэгдэл ( 1 )
Эр янханууд шшү дээ. Эр гейша.. манайхөн бөх нэж ойлгоод ыайгаа болхоос.. ширжээий эрчүүд