ОЛОН ӨНГӨ | Эмэгтэйн хүний тухай эр хүний бодрол

2023 оны 09 сарын 10

Бид даяарчлагдсан нийгэмд ирчихсэн байна. Бөмбөрцөг дээр эмэгтэй эрэгтэйн хил хязгаар гэж үгүй болжээ. Би ингэж хэлэхдээ хүний эрхийн асуудлыг нь хөндөж хэлж байгаа юм. Харин хот хөдөөгийн хүний амьдралын ялгааг товойлгох гэж бас хүсээгүй ээ. Харин ч яг одоогийн бодит амьдрал дээр манай улсын хөдөөгийн эмэгтэйчүүд.хотод.амьдардаг эмэгтэйчүүдээс үндэсний ёс заншил, өв уламжлал, соёлоо илүүтэй их тээж хоцорсон нь хөдөөгийн эмэгтэйчүүд гэж би боддог.

Хөдөөгийн эмэгтэйчүүд соёл боловсролоор хоцрогдсон гэвэл би шууд үгүй гэж маргана. Тэд “Би Монгол хүн” гэх үндэсний онцлогоо эр нөхөртэй ч эцэг эхдээ ч үр хүүхэддээ ч гол түгээгч, залгамжлуулагч бөгөөд тэд үндэсний хэв маягаа бусдад үнэлгээгүй түгээгч сурган хүмүүжүүлэгчид мөнөөс мөн гэвэл маргах хүн байхгүй болов уу.

Хот хөдөөгийн эмэгтэйчүүдийн гол ялгаа энд л буй. Үүгээр би юуг өгүүлэх гээд байна вэ гэвэл: аливаа улс гүрэнд ч айл гэр бүлд ч байвал зохих хамгийн эрхэм дээд.зүйл бол эцэг өвгөдийн үлдээсэн аугаа том сургаалийн сан болох мэнд хүндээс авахуулаад монгол хүмүүний олон үедээ хадгалж хамгаалах ариун нандин зүйл бол хүмүүсийн монгол ёс зүй, өв уламжлалын аугаа нандин сургаалийн чуулбар мөн билээ. Үүнийг манай хөдөө талдаа эмэгтэй хүн, эх хүн л тун нягт нямбай авч үлдсэн харагддаг. Угаас монголчууд охин үрээ зөөлөн чихтэй гэдэг. Энэчлэн бид эмэгтэй хүнээ дээдлэх, тэднийг хайрлах хүндлэх явдлын эх сурвалж нь Мандухай, Сорхугтан, Ану хатдын бие, хүмүүжил, ёс суртахуун эх оронч үзлээс нь тодорч үлдсэн бус уу. Ийм болохоор бид эмэгтэй хүнээ үзэх үзлээ цэгцэнд.оруулж, түүнийг төрүүлсэн үр нь яаж хайрладаг шиг төрийн бодлогын хэмжээнд авч үзэж, нийгмийн хөгжлийн загварт оруулж, эмэгтэй хүний хүүхдээ төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн олон үе шаттай хатуу хөтүү амьдралын хүнд ачааг биеэрээ нөхөн туулдаг чадвар тэсвэр тэвчээр, сурах боловсрох ажиллах амьдрахдаа эрийн царайнд өөрийгөө, нийгмийн аянд биеэ яаж зохицуулдаг тэр хатан ухаант чадварыг нь дээдлэх явдлын чухал нь өнөөгийн нийгэмд тун их хэрэгтэй бус уу гэж мунхаглан үүнийг хэллээ.

Үүнээс үүдээд бидний амьдарч байгаа нийгэмд эмэгтэй хүний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэн эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн оролцоонд эрх зүйн талаар төрийн бодлогод эмэгтэй хүний улс төрийн эрхийг дээдлэх явдал амьдралын асуудлаас урган гарч байна. Бид эмэгтэй хүнд хандах хандлагаа эмэгтэй хүн эрийн боол гэрийн зарц гэх эртний суртлаас хагацаж, эмэгтэй хүний эрхийг нийгмийн хамгийн уян хатан бодьгал гэх ойлголтоор хандах цаг болсоныг хэлж байна. Эмэгтэй хүн боловсролын түвшингээр ч, эзэмшсэн мэргэжил чадвараар ч, өв уламжлал ёс цадиг жудгаа тээгчийн хувиар ч, оюуны болон биет бус өв соёлын тээгчийн чадвар уламжлалыг нь бодсон ч өнөө цагт эмэгтэй хүнийг төр засгийн хүний нөөцийн бодлогын агуулгаар эрэгтэйчүүдтэй эн тэнцүү, зарим талаар илүү ч байдлаар авч үзэж хэрэгтэй. Ерөөсөө эмэгтэйчүүдийн эзлэх чадварыг жигд тэгш авч үзэх шаардлагатай болохыг хэлэх зөв гэж бодлоо.

Ц.ЯДАМСҮРЭН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top