Үлэг гүрвэлээс ч өмнө амьдарч байсан аварга махчны араг яс олджээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 13

 

Олон улсын палеонтологичдын баг Бразилын өмнөд хэсэгт эртний махчин Pampaphoneus biccai амьтны чулуужсан араг яс олжээ. Тус амьтан 265 сая жилийн өмнө Өмнөд Америкт амьдарч байжээ.

“Zoological Journal of the Linnean Society” сэтгүүлд бичсэнээр, амьтны гавлын яс, хавирганууд болон урд хөлийн яс маш сайн хадгалагдан үлдсэн байна. Пампафонеус нь мөхөхөөсөө өмнө манай гарагийн хуурай газрын хамгийн том амьтдын төрлийн нэгт тооцогддог байжээ. Эдгээр амьтад үлэг гүрвэлийн эрин үе эхлэхээс 40 сая жилийн өмнө дэлхийг эзэгнэн амьдарч байсан аж. Эрдэмтдийн ярьснаар, 265 сая жилийн өмнө пампафонеус нь орчин цагийн арслан, барын адил экологийн үүрэг гүйцэтгэж байжээ. Судлаачдын үзэж буйгаар, пампафонеус аварга амьтан уртаараа гурван м, жин нь 400 кг татдаг байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top